зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-II /6-р хэсэг/

2020-8-24
0
ЖИРГЭХ

12-р хэсэг

Гансүх босож, Цэцэгээд хандан:

- Эгчээ хоёулаа гаръя. Аав шөлний юм явуулсан байсан. Бид хоёр ирэх гээд амжихгүй жаахан удчихлаа.

- Яахнав дээ. Бид болоод л байгаа. Хөөрхий минь дандаа л идэш хоол явуулах юм. Ажил амжихгүй очиж тус болж чадахгүй юм даа.

Цэцэгээг дагуулан машинаасаа цаасан хайрцагтай мах өгснөө мөн л дугтуйтай мөнгө гарт нь атгуулав.

- Яах нь вэ. Миний дүү байнга битгий эгчдээ өгч бай. Хэрэг болвол би өөрөө чамд хэлнэ.

- Яаж болох вэ, эгч минь. Ах минь бид хоёрт ямар их тус хүргэлээ дээ. Дүү нь ямар ч байсан ахаасаа авсан мөнгөө өгнө. Хүүхдүүд томрох тусам хэрэгтэй шүү дээ. Эгч минь хадам ээж жил тойрон эмнэлэгээр явлаа. Бие нь нэг л тэнхрэхгүй л байна. Бид хоёр ч хэрүүлээс салахгүй. Ер нь жаахан хэцүү байна шүү . Танд л гэж хэлэхэд манай Баярмаа үнэхээр сэтгэлд хүрэхгүй юм. Танай хүүхдүүдээс заавал нэгийг нь авна гэж дайраад байсан бичиг баримт хүртэл үйлдээд...

- Юу гэнэ ээ. Юун бичиг баримт.

-Харин тийм ээ, Аав харин тэрийг нь олж үзчихээд аймар их уурласан. Би ийм охин төрүүлээгүй. Хэрэв эгчдээ тэгж хандвал чи дахиж намайг ааваа гэж битгий бодоорой гэж хүртэл хэлсэн. Тэрнээс хойш Баярмаа тэр талаар ярихаа байсан .

- Их л дуу шуутай хүн. Чимээгүй байхаар нь гайхаад юм аа.

- Тэрнээс өөр юм бий. Бид хоёр саяхан хүүхэдтэй болоод бөөн баяр байлаа. Даанч хүсвэл хясна гэгчээр дахиад л тогтсонгүй. Баярмаагаа их өрөвдөх юм даа. Тэрнээс хойш үг дуу цөөтэй ярилцахаараа л муудчих юм. Би бүр аргаа олохгүй. Бид хоёр зөндөө удаан хамт амьдарлаа. Хүүхэд гаргахгүй болохоор манай ээж бас юм хэлээд байдаг бололтой. Аав минь ч үр үндсээ үлдээхгүй, ажил төрөл гэсэн яасан хүмүүс вэ гэж хүртэл хэлсэн. Тэрэнд уурласан юм уу, мэдэхгүй. Сүүлдээ надаас сална гэх болсон. Та хамгийн ойр байсан хүн нь болохоор л танд хэлж байна дүү нь.

-Тийм үү. Миний дүү чинь уг нь их сайн хүн. Миний хань дүүдээ амь байсан юм . Миний ханьтай зарим талаараа их адилхан шүү. Тийм болоод ч тэр үү, Баярмаадаа би гомдож, уурлаж чаддаггүй юм. Миний хань чамайг сүрхий таньсан байна шүү Энэ Гансүх ёстой сайн залуу. Би энэ хүнд туслана аа. Манай Баярмаа л харин ааш нь олдохгүй, хүний хүн зовоох вий гэж хэлж байсан удаатай. Миний дүү эр хүн байна даа. Юмны цаад талаар нь сэтгэж яваарай. Эмэгтэй хүмүүс гэдэг чинь наанаа бүх юм аа хэлчихээд дараа нь харамсах үедээ уйлж суудаг улс шүү дээ. Битгий миний дүүг хаяарай. Болж л таараа, хүүхэдтэй ч болно.

- Ах минь байсан бол... хөөрхий минь надад яг ингэж захиж билээ.

Гансүхийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Яагаад гэвэл Баясгалан үнэхээр Гансүхэд сайн ханддаг, өөрөө эрэгтэй дүүгүй тул түүнийг төрсөн дүү шигээ санаж туслаж хайрладаг байсан юмсанж. Гэрт орвол гэрийнхэн бүгд ороод ирчихсэн байх ба Хоролоо хөгшин нилээн янзгүй сууж байгаа харагдав. Баянмөнх өлгийтэй Энхцэцэгийг үнсэн:

- Миний дүү ахыгаа ирэхэд өндөөр болчихсон байгаарай. Санах байхдаа ах нь. Баянжаргал сая Баянмөнхийг явах гэж байгааг ойлгосон бололтой:

-Та нээрээ явах гэж байгаа юм уу?

- Тийм ээ, миний дүү гэрийн ажлаа хийх нь байна шүү дээ. Чадах уу?

- Чадна аа. Би таныг зөндөө харсан амархан шүү дээ. Харин би ус авч чадахгүй.

- Ах нь удахгүй ирнэ ээ... За баяртай, ээжээ...

Цэцэгээ хашааны гаднаас машин хөдөлтөл хүүгээ үдээд гэрт орж ирэв. Энхриймаа:

-Яагаад Баянмөнхийг энэнтэй явуулчихав.Энэ ямар санаатай ч байгаа юм билээ. Ээж нь үнэхээр өвдсөн ч юм уу, үгүй ч юм уу. Айлд ирчихээд хүүхдээс түлхүүр нэхэж авдар ухуулаад. Би тэсэхгүй нэг хэлэх гэснээ хүүхэд унтаж байсан болохоор охиноо цочоочих вий гэж бодоод...

- Төв дээр манай байшингаас өөр орох газар байхгүй. Тэр нь аргагүй байлгүй яахав. Хадам базаахгүй байгаа нь үнэн гэнэ. Гансүх хэлж байхыг бодоход нилээн ядарч дээ, зайлуул. Уг нь би очиж асрах хүн юм байгаа юм даа. Хань минь ээжийг минь анзаарч байгаарай гэж хэлдэгсэн.. Баянмөнх өвөөгийн хүү шүү дээ. Хөөрхий хөгшин баярлаг. Сая хүртэл шөлний юм явуулж. Бид нарт санаа нь зовоод алсын бараа ширтэж суугаа даа аав минь .. Намайг жаахан охин юугаа ч мэдэхгүй бэр болж очиход энэ хоёр буурай минь зааж, сургасан ачтай хүмүүс минь шүү. Баярмаа минь жаахан зүд рүү байгаа бололтой.

- Зүдрүү гэнэ шүү. Хялам хялам хийгээд л. Намайг хэзээ энэ гэрээс зайлах хүүхэн бэ гэсэн янзаар хараад байна лээ. Миний охиныг хараад уйлж энэ тэр, жүжиглээд л. Нөхөр нь аргадаад л гарна лээ.

- Хэзээ тэр вэ?

- Чамайг ирэхээс өмнө, яагаад ч уйлсан юм бүү мэд.

- Энхрий минь адилхан эмэгтэй хүн байж, юмыг бодож бай. Хөөрхий жирэмсэн байж байгаад хүүхэд нь дахиад тогтоогүй гэнэ лээ.

- Юу тийм үү. Ээ тэгээд л миний охин руу нүд гүйлгээд бүлтэлзээд байсан байна шүү дээ. Хөөрхий гэж. Яаж ам муруйчаагүй юм.

Хоролоо эмгэн санаа алдан “Тийм учиртай байж. Хүүхэд тогтддоггүй юм аа даа. Манай удмын үзэж хардаг бариач нэг хөгшин бий. Их сайн хүн дээ. Нас дээр гараад барагтай хүн үзэж өгөхөө байсан. Намайг хэлвэл магадгүй учир шалтгааныг нь хэлээд өгч магад. Дараа ирвэл надтай нэг уулзуулчихаарай. Юм ч учиртай шүү дээ хүүхдүүд мин” гээд гэрээс гарав.

Цэцэгээ Баярцэцэг рүү харан “Чи ингэхэд яагаад эгчдээ худлаа ярив”.

- Намайг ажил хийж байна гээд мэдчихвэл эмээд хэлчихнэ. Эмээ таныг загнавал яах юм бэ?

- За юу гэж...

- Баярцэцэгээр ажил хийлгэлээ. Хүүхэд нааш нь явуул гэж... бүгдийг нь заавал хэлэх албагүй биз дээ. Манай гэрийнхэн л мэдэж байхад боллоо. Өөр хүнд заавал хэлэх албагүй тийм ээ, Энхрий эгч ээ....

Энхриймаа толгой дохив. Цэцэгээ инээмсэглэн Энхриймаа хүүхдүүдтэй үлддэг цор ганц том хүн болохоор тэр л зааж өгсөн байх нь гэж бодно. Энхриймаа үнэхээр зарим зүйлсийг зарим хүмүүсээс нууж байхыг зааж өгсөн байж болох юм. Эсвэл Баярцэцэг өөрөө ингэж бодсон ч байж болох. Баянмөнх явсаар хэдий 10 хоног өнгөрчээ.

13- р хэсэг

Цэцэгээгийнх шинэ байшин руугаа нүүх бэлтгэлээ базааж эхлэв. Цэгмидийн тарьсан хэрэг хэсэгтээ чимээгүй. Цэгмид өдөр бүр цагдаад очиж цагаа бүртгүүлдэг ажилтай. Хэргийн эздийг хайж байгаа гэх боловч олдохгүй л байлаа. Баярцэцэг ажилдаа явсаар. Одоо хэд хоног ажиллаад нүүх тул ажлаасаа гарна гэхээр дотроо дургүй байвч явахаас өөр яах билээ. Цэцэгээ харин шинэ салбар руу шилжих боломжтой болсон ч хэдий гэр хол ч гэсэн дассан газраа үлдэхээр шийдсэн юмсанж. Харин Хоролоо хөгшин тэднийхийг нүүх гэсэнтэй эвлэрсэн ч, цаанаа их л дурамжхан гуниг аргамжих нь илхэн. Нэгэн өдөр Энхриймаа хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэгээрээ үлдэв. Өдөр тийш болох үед нар баруунаас гарав уу гэлтэй аав, ээж, дүү Золоо гурав хамтдаа инээмсэглэсээр ороод ирэв. Сүрэн гэрт оруутаа ач охин руугаа харан:

- За, та нар минь сайн сууцгааж байна уу. Миний охин сайн уу. Алив харъя, охиноо. Ямар их санав даа. Ишш, хөөрхий минь ямар том болоо вэ. Манай Баянжаргал чинь яасан ажилтай болоо вэ. Аяга угааж байгаа юм уу?

Энхриймаа босон баярлахын ихээр баярлан:

- Хэлж ярихгүй гэнэт ороод ирэх чинь вэ. Ямар гоё өдөр вэ. Та хэд минь сайн уу. Аав хэзээ ирсэн юм бэ. Царай зүс нь цайгаад ямар гоё болоов дээ. Хөөрхөн байна, миний аав. Баянмөнх хөдөө явсан. Баянжаргал бид гурав л гэрээ сахиад үлддэг юм шүү дээ. Энэ маань надад туслана гээд их хөөрхөөн ...

- Ишш... нялх юм байж яасан хөөрхий юм бэ. Нэг том охин байсан даа.

- Аан Баярцэцэг үү. Ажил хийж байгаа. Сүрхий охин... Эгчийнхээ үсчний газар ажилд бас хажуу талынх нь нэг цайны газар бас давхар ажилладаг юм.

- Их сүрхий хэрсүү охин харагдсан. Арай л жаахан байна даа, ажил хийхэд..

- Бид хоёрын үгийг авахгүй зөрөөд ажилд орсоон. Ажилдаа дуртай гэж жигтэйхэн.

- Тийм байж, алив охиноо тэврье. Ивий минь гэж. Өвөө нь хүрээд ирсэн. Охиноо хардаа хөгшөөн. Яг Энхрийгийн хамар байгаа биз....

Энхрийгийн аавыг Бадарч гэдэг. Гэрийнхэн, зарим найз нөхөд нь Ба гэж дуудах нь элбэг. Бадарч, Энхриймааг үнсэн тэврээд өлгийтэй Энхцэцэг рүү ойртон ирээд толгойгоо бөхийлгөн зулайг нь үнэрлэн ...

- Тэр чигээрээ ээж байна даа. Миний охин чинь яг ийм байсан байхгүй юу, бага даа. Өвөө нь ирлээ. Цоо шинэ хүн болсон. Чи минь намайг өөрчилсөн сахиусан тэнгэр минь шүү дээ. Одоо өвөө нь чинийхээ төлөө хичээнээ. Алив өвөөд нь тэврүүл дээ. Сүрэн Бадарчийн энгэрт охиныг тэврүүлээд Энхриймаагийн хийж өгсөн цайг оочлонгоо:

- Дүү чинь хөдөө уурхай руу явчихсан. Ер ярихгүй юм. Утасны сүлжээ муу газар байгаа юм байх даа. Санаа зовоод нойр хүрэхээ байлаа. Их мөнгөтэй ирнэ гээд л хөөрөөд явсан хөөрхий... Хүүгээ өрөвдөөд байх юм. Таньж мэдэхгүй хүмүүстэй хол газар яаж яваа юм бол доо.

- Над руу бүр яриагүй . Яаж байгаа юм бэ. Золоо минь чи юу болж байна?.

 - Би юу. Сайн байгаа... Гарын мөнгө ч сайн авч байгаа. Шинэ гутал, хувцас авсан. Миний өмссөн юм гологдоод байсан юм аа.

- Тэр яахав ажил хийж чадаж байгаа биз . Хошуугаа унжуулчаад эрхлээд байна уу. Ээжийн эм тариаг авсан уу. Өөрийгөө л гоёод байна уу?

- Үгүй дээ эгч минь. Миний бүх хумс байхгүй, та хараа миний гарыг. Хүн ингэж ажиллаж байхад чинь эхний хэдэн өдөр ёстой хэцүү байсаан. Харин урьдчилгаа мөнгө буухад ёстой урам орсон шүү. Энхриймаа дүүгийнхээ эвэршиж эхэлсэн гарыг хараад өрөвдөх хэдий ч зоригжуулан “Сайн байна. Хичээлээ эхэлтэл ажиллаарай миний дүү” ...

- Намайг хагас, бүтэн сайнд ирж байж болно гэсэн. Бас хичээлгүй өдөр ирж болно гэсэн. Гоё байгаа биз ...

- Өө тийм үү. Би ямар ч байсан найзтайгаа ярьж чамайг нэг асуунаа ...

Золоо , Энхриймаагийн хажуунаас босч Энхцэцэгийн хажууд суун аав руугаа харснаа:

- Аав та уйлаад байгаа юм уу. Нулимс чинь гарчихаж.

Бадарч инээмсэглэн Энхцэцэгийг, Золоогийн энгэрт тэврүүлэн нүүрээ шувтран Энхриймаагийн нүд рүү инээмсэглэн өрөвдөлтэйгөөр хараад:

- Миний охин аавыгаа уучлаарай. Аав нь мөн ч их зовоосон доо, лхиноо. Бодохоор л өөртөө гомдоод байх юм. Арчаагүй муу хог. Архинд живээд юу ч хийчхэв дээ. Одоо бүр очих газар, хашаа ч үгүй .. Хүүхдүүдээ гуйлгачин болгочихлоо... Үхмээр байвч та хэдийгээ бодохоор үхэж чадахгүй юм . Аавыгаа уучлаарай, охин минь. Тэр үед миний дотор чөтгөр шүгэлчихсэн байж. Одоо муу хар усыг урууландаа ч хүргэхгүй ээ. Бадараа ах нь аавыг нь сайхан эмчилгээнд явуулж хүн болголоо. Муу дүүгийнхээ энэ сайхан итгэл сэтгэл рүү ус цацвал би амьд яваад яах ч билээ.

Бадарч хоолой зангируулавч дусал нулимсандаа эр хүн хэзээд харам тул ил гаргасангүй. Энхриймаагийн догдолсон сэтгэл илхэн нулимс унаган аав дээрээ ирэн чинь сэтгэлээсээ баярлан инээмсэглэн тэврээд:

- Миний аав мундаг хүн шүү дээ. Та эргээд л босоод ирнэ, би танд итгэж байна. Охиноо харин уучлаарай. Гадуур хонож гэртээ тогтохгүй . Таны үгэнд орохгүй. Том толгой гаргаад явж байсан шүү дээ. Охинд нь ч буруу байгаа, аав минь. Намайг харин уучлаарай та минь... Таныг үхээсэй гэж хэлсэн дээ одоо ч харамсдаг би....

- Юу гэж дээ. Эцэг, эх хүн үрдээ гомдоно гэж юу байхав. Чиний зөв шүү дээ. Тийм хүний үнэргүй архичин амьд байгаад яахав дээ. Аав нь үнэхээр та хэдийгээ ингэж зовоож байхаар уугаад үхье гэж нээрээ бодсон шүү. Бурхан тэнгэр намайг нэг удаа харж үзэхээр шийдээд энэ бяцхан сахиусан тэнгэрийг минь явуулжээ. Алив охиноо дахиад сайн хараадахъя. Яасан ч сайхан үнэртэй юм . Яг л миний охины үнэр дээ. Аав нь чамайг төрөхөд залуухан аав. Ёстой юугаа ч мэдэхгүй. Ээж чинь ажилдаа нэг их удаагүй орчихсон. Угжийг чинь лааны гэрэлд хүртэл бүлээсгэж өгч байж билээ. Миний охин чинь аавынхаа энгэрт торнисон юм байхгүй юу...

Энхцэцэг жаахан уйлагнах хэдий ч өвөөгийнхөө энгэрт тэврүүлээд чимээгүй болчихов. Сүрэн инээн:

-Аав чинь та хэдийг ёстой газар тавихгүй хүн болгосон доо. Хамгийн их авч бүүвэйлж хуурайлдаг хүн нь аав чинь байсан юм шүү дээ. Тээр хараа яаж хүүхэд тэвэрч саатуулахаа сайн мэдэж байгаа биз....

Энхриймаа аавынхаа нүднээс итгэл найдвар бас гэмшил , аз жаргал , баяр баясгалан бүгдийг харан зөөлхөн инээмсэглэн баярын нулимс хааяа дуслан байлаа....

Үргэлжлэл бий. 

Хард Билгүүн

Өмнөх нь 

Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060

Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071

Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097

Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146 

Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164

Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Камертон хамтлагийн "дурсамж сэдрээх" ЕСӨН дуу
Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (83)

  • Зочин (202.126.89.51)
    Daraagiin heseg yasiin boloooo zunduu udlaaa
    2020 оны 10 сарын 07 | Хариулах
  • Enhtaiwan (202.55.188.91)
    15r hesgiig yaaj unshij we
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
  • Б. Аюушжав (59.153.115.192)
    Дараагийн хэсгийг хүлээж байна.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Тунгаа (103.10.23.79)
    Сайхан зохиол шүү 1.р бүлгийн төгсгөлийг яаж унших вэ уншиж амжаагүй юм
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.179.26.58)
    Urgeljlel ni yasin boloo hu huleeged l bgaa sh dee
    2020 оны 09 сарын 08 | Хариулах
  • Иргэн (150.129.143.32)
    Билгүүнээ чи надад хамаагүй гээд суугаад байгаа юм уу. Админы ажил чамд хамаагүй гэдэг чинь уншигчид надад хамаагүй гэж байгаатай адил байна. Доор Билгүүн байна гэж бичсэн хүн чи мөн бол админтайгаа ярь, биш бол ямар нэг тайлбар өг. Аз жаргалтай хүлээлт маань одоо уур болж эхлэх гээд байна.
    2020 оны 09 сарын 07 | Хариулах
  • батчимэг (202.55.188.86)
    үргэлжлэл нь хэзээ вэ
    2020 оны 09 сарын 07 | Хариулах
  • Билгүүн байна (202.126.89.114)
    Тухайн сайтын админ л мэдэж байгаа байхоо ... надад бол энд хүлээгдээд байгаа асуудал хамаагүй шүүүүүүүүүүү
    2020 оны 09 сарын 06 | Хариулах
  • Уншигч (126.209.32.149)
    үргэлжлэлийг хэзээ тавих вэ. хүлээгээд л бна.
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Билгүүнд (66.181.161.98)
    Үргэлжлэл хэзээ орох вэ тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Билгүүнд (66.181.161.98)
    Үргэлжлэл хэзээ орох вэ тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Билгүүнд (150.129.143.32)
    Билгүүнээ чи сайн байна уу. Уншигчдаа хүндэл!!! Чи чинь ийм муухай назгай хүн юм уу, эсвэл ямар нэг хүндэтгэх шалтгаан үүсэв үү? Аль нь ч байсан чамд баярлаж, чамаар бахархаж, чамайг хүлээж байгаа уншигчдаа хүндлээд тайлбар хийчихвэл яасын.
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.240)
    Их ажлын хажуугаар шимтэж уншиж бга... гэвч үргэлжлэл???. Хүлээж бга шүүү
    2020 оны 09 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.104.2)
    яагаад дараагийн үргэлжлэл нь орохгүй байнаааа
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.184.107)
    Urgeljlel ni yaachvaa???
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • Дамдинжамц (202.9.40.101)
    Үргэлжлэлийг хэзээ оруулах вэ
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • oogii (118.235.3.213)
    urgeljlel n oroh boloogui ymyy zondoo huleejiinshdeeeee
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • Алтанчимэг (202.126.89.113)
    Хурдан уншмаар л байх юмаа.
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • батчимэг (202.55.188.41)
    зүрх сэтгэл зохиол дахиад үргэлжлэл бий юу амтанд нь орохоор хурдан уншмаар санагдаад үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж сууна
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    хурдан оруулаачээ
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.121)
    харин тмймээ олон хоног хүлээж бна шүү уншмаар бноо
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.229.122.1)
    Билгүүнээ чи хаана явнаа. Үргэлжлэл арай л удаад байх шиг. Хүлээхийн жаргал эдлээд байна уу, хүлээхийн зовлон эдлээд байна уу, хэлээд өгөөч.
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
  • цээгий цээгий (159.69.95.198)
    сайхан зохиол шүү дараагийн хэсгүүдийг тэсэн ядан хүлээж байна баярлалаа
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
  • irgen (66.181.161.14)
    7.8.9ged vrgeljlel ni yagd udad bn gyls xariu
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Иргэн (202.126.89.193)
    Үргэлжлэлээ оруулаарай.
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Bat huluun (66.181.161.16)
    Үргэлжлэл нь яасан юм бэ
    2020 оны 08 сарын 31 | Хариулах
  • Byambaaa (211.223.29.126)
    Saihan zohiol bolson bn urgeljleliig ni hezee oruulah we? Huleegeed huleegeed l ..... bn aaa
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • monhbayar (66.181.161.43)
    daraagiin hesegiig unshih gej tesen yadan hvleej bna hezee garah be
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Уугий (202.126.88.225)
    Дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээж байна сайхан зохиол болсон байна.
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • Dashaa (83.137.6.243)
    Goy zohiol bolson baina , vrgeljileliig n hezee oryylah we?
    2020 оны 08 сарын 30 | Хариулах
  • eegii (202.126.89.221)
    Shan zohiol vrgeljleliig ni hezee oruulah we hvleegeed l bdag
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Puujee (66.181.186.135)
    7.8, гээд үргэлжлэл нь хэзээ орох вэ
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Ариунаа (202.126.89.56)
    Дараагийнх хэзээ орох вэ
    2020 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    daraagiin heseguude hurdan oruulj ogooche odor bolgon l haih ym
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Tur (66.181.161.43)
    Daraagiinh n arai udaal bnauu bi olohgui bnauu odor bolgon l haih yum
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • ц.насанжаргал (203.91.115.46)
    daraagiin heseg ymar ih udjiinaa arai l udaan bna daaaaa
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • bud (124.158.106.137)
    Дараагийн хэсгүүдийг хүлээгээд л байгаа шүү. Арай л удаж байна уу гүй юу? хэхэ
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • tumka (117.16.180.47)
    7'8hezee oroh uym be aimaar huleej bnaaa
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • boogii (192.82.68.123)
    7 8 hezee oroh ve huleegeel huleegeel
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • nansal (66.181.161.92)
    7 yu bolson be garaaagvi bga ym uu
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • boormaa (202.9.41.30)
    bayarlalaa vrgeljleliig ni tesen yadan hvleej bna
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Gantulga (202.9.40.74)
    Zvrh setgel mine yachuu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Tsomoo (117.111.2.239)
    Daraagiin bvleg hezee oroh we hvleegeel bna bas bayrlalaa
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.76)
    Daraagiih ni hezee oroh we tesen yadan huleej bna shu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Xair (66.181.161.122)
    Daraaginh ni bhgvi ymuu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.122)
    Daraaginh ni bhgvi ymuu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.122)
    Daraaginh ni bhgvi ymuu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • D Sukhbaatar (202.55.188.36)
    Uu yachbaa hed honog noir hurehgui bn kk
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • urgeljileliigni huleeseer l baigaa shu (117.16.180.47)
    tumka
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Dejee (202.126.90.67)
    Zurh setgel uguulleg ingeed duuschihaj bga yumu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • Amar (64.119.20.204)
    urgeljleliig ni huleej bga shu
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • D Sukhbaatar (202.55.188.92)
    Yasan udaj bnaa 7,8 huleegeed
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Otgo otgoo (66.181.161.94)
    7. 8aa oruulaxgvi ymuu 2xong xvleej bn shde bainga shirteestei
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Дараагийнх нь хэзээ орох вэ (66.181.161.37)
    Цэндээ
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    ҮРГЭЛЖЛЭЛҮҮД НЬ ХААШАА АЛГА БОЛЧИХ ВОО....
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Tuul (192.82.72.103)
    7.8aa zereg oruulwal goyo nud shirgeh n bn
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Цэрэнлхам (202.55.188.34)
    Үргэлжилэл хүлээв
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.22.95)
    Nemj heseg orohuu unshigiig hush bna bayrllaa
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.78)
    udaan hvleeglee shvv bayrlaa
    2020 оны 08 сарын 26 | Хариулах
  • Гоё (66.181.161.68)
    Уугий
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Баткаа (103.26.193.57)
    Жоохон удаан уу гаагүү юу хурдан хурдан умшмаар л байх юм
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • boogii (103.26.194.222)
    7 8 hezee oroh ve
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.22.95)
    7 bolon Naim ni oroh boloogui yu
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Horloo (66.181.161.102)
    Баярлалаа хурдан бичээрэй
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Аагий (202.21.99.42)
    баярлалаа
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Лхагвасүрэн (66.181.161.10)
    Сайхан өгүүлэг бүх хэсгийн уншиж байгаа баярлалаа
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Baagii (66.181.161.1)
    Bayarllaa
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Battumur Enhktuya (202.126.89.154)
    Баярлалаа
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.68)
    mash ih hulesen shuu
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Baigali (211.36.142.47)
    Saihan ogvvlleg bn tsaash ni....bayrlalaa
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Narantuya (122.201.24.34)
    Shn zohiol shuu bayarllaa huleeh l jaahan hetsuu bn kkk hagas buten saind amraad bn uu kkk
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Nastgaa (106.102.0.176)
    Uneheer saihan zohiol urgeljleliig ni hesee tavih ve
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Дэнсээ (103.10.22.132)
    Баярлалаа
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Оогий (103.229.122.154)
    Маш сайхан зохиол баярлалаа
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Иргэн (103.229.122.1)
    Бичсэн зохиол болгон чинь сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү. Бичээд байгаарай. Амжилт хүсье. Хүлээх жаахан хэцүү. Гэхдээ хүлээнээ. Харин наадмаар хүлээлтийг маань арай л хэтрүүлчихсэн шүү.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Goe zohiol shuu ulam sonirholtoi bolood baigaa amjilt husei
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Чимгээ (202.9.46.7)
    Сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү уншихад урамтай байдаг амжилт
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Saihan zohiol shvv daraagiin heseg unshmaar bna daa
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    баярлалаа. дараагийн хэсгийн тэсэн ядан хүлээх юмаа
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Улам гоё болж байна хүлээхийн хэцүүг яанам бэ
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.88.42)
    Bayrllaa oruulanguut ni hurdhan l unshchihlaa tegeed daraagiin hesegiig ni tesen yadan huleej bna
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    баярлалаа
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • zochin (202.179.25.52)
    bayrlalaa
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    14 цаг 7 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    14 цаг 8 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    14 цаг 52 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 43 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    16 цаг 19 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    16 цаг 29 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    17 цаг 43 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 55 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    18 цаг 3 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    18 цаг 53 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    19 цаг 34 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    19 цаг 41 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    20 цаг 14 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    20 цаг 26 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    21 цаг 4 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    21 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    21 цаг 42 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    21 цаг 52 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    22 цаг 10 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    22 цаг 25 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК