Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-II /5-р хэсэг/

2020-8-21
0
ЖИРГЭХ

10-р хэсэг

Цэцэгээ энэ шөнө Урнаагийнд хонохоор болов. Урнаа ор засаад сандал дээр бодолд автан суув. Цэцэгээ, Урнаад хэцүү байгааг нүднээс нь харж байлаа. Тэрбээр:

- За Урнаа минь, нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Харин хэрэг нь яаж шийдэгдэх янзтай байна. Бодит байдал руугаа л орьё.

- Мэдэхгүй юм даа. Хохирлыг нь барагдуулах өчнөөн төлбөрт унаж байна. Ахын чинь хураасан хэд ч явах нь дээ. Харин хорьж цагдана гэвэл яана гэхээс л айж байна. Миний хүү чинь уг нь арай ч буруу замаар будаа тээхгүй хүн юмсан.

- Мөнгө төгрө гч дүүрч. Хоригдох хэмжээнд бол хэцүү юм болно шүү. Ямар ч байсан маргааш би очиж нэг уулздаг хэрэг ээ.

- Ажил төрөлтэй хүн яах юм бэ. Ажлаа бод. Би л үйл лайгаа эдлэхээс. Энэ хүүхэд ингэж нэг намайг зовоодог байж ээ даанч дээ...

Урнаагийн нулимс газар унах нь илхэн харагдав. Энэ бол үнэхээр үрээ хайрлах мөн гомдсондоо дусласан нулимс билээ. Өглөө болж Цэцэгээ цагдаагийн хэлтэс рүү Цэгмид болон Урнаатай хамт явав. Цэгмид шөнөжин халуурч хоносон тул бие нь сул харагдана. Магадгүй өчигдөр занчуулсан шархандаа байж болох. Тэрбээр том хэрэгт орооцолдсоноо ухаарах ба нэг л дуу муутай, хоол ч идэхгүй царай нь цохийгоод иржээ. Цагдаагийн хэлтэс дээр ирвэл Дэлгэр аль хэдийн ирчихсэн байх нь тэр.

- За та хэд ирчхэв үү. Алив, чи муу хулгайч ор Байцаагч чинь хүлээж байгаа. Яг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгөөрэй. Хулгайлсан бол хэлж хэргээ хүлээ. Үнэнээ хэлээрэй, чамайг алаад хаячина шүү. Ор чи ...

Цэцэгээ гэнэт яасан юм мэдэхгүй ууртайгаар:

- Чи одоо юу гээд байна аа. Хүүхэд хулгайч дээрэмчнээр нь дуудаад. Өчигдөржин халуурч хонолоо. Дахиж миний дүүд гар хүрээд үзээрэй, дэмий шүү Дэлгэр минь.

- Та одоо өмөөрөх цаг биш. Ямар байдалтай байгааг харж байгаа биз дээ. Мөчийг нь санжуулаад хаячих юмсан.

 - Өмөөрнө шүү. Чи харин битгий гайхуулаад байгаарай. Жаахан хүүхэд чиний гарын аяыг яаж даадаг юм. Ахад чинь гайгүй хов хүргэчихье ээ . Чи одоо болно.

Дэлгэр дахиж үг дуугарсангүй . Тэрбээр ахад чинь хэлнэ гэхээс айсан юмсанж. Амгалан хүүгээ эрх танхи өсгөчихсөн. Хэнээс ч өмөөрнө бас Дэлгэрийн ганц айдаг хүн бол ах нь билээ. Яаж ч байсан Дэлгэрийг гар хүрснийг дуулвал ах нь ихэд уурлахыг мэдэж байгаа хэрэг юм. Амгалан, Дэлгэрийг бодвол даруухан дуу цөөтэй, хүнтэй эвтэй, төлөв хүн. Харин Дэлгэр эсрэгээрээ ширүүн, ил үгтэй, хэнтэй ч муудчихна. Бас их омголон зантай. Амгалан тэрийг нь сайн мэдэх тул Цэцэгээтэй утсаар ярихдаа Дэлгэрт битгий хэлээрэй гэж захьсан юмсанж. Даанч үгэнд орохгүй байгаа хүнийг аргаа бараад Дэлгэрт хэлсэн нь Урнааг буруутгах ямар ч шалтгаан байхгүй билээ. Дэлгэр хэсэг чимээгүй зогсож уураа даран:

- За тэр яахав, Эгч минь одоо харин мөнгө хохирол нь явж өглөө. Энэ айл чинь зөндөө үнэтэй жагсаалт бичээд гомдол гаргачихаж. Хэд хэдэн саяар л ярих нь дээ .Насанд хүрээгүйчүүдийн хориход явуулна ч гэнэ үү. Айхтар хүмүүс байна .

- Юу гэнэ ээ. Хорих оо.

- Хууль бол хууль шүү дээ, эгч минь. Манай хадмын дүү нь цагдаагийн хэлтэст ажилладаг хүн бий. Цаад хүмүүсийн хохирлыг барагдуулаад гомдлыг нь буцаах талаар л хөөцөлд. Үгүй бол нээрээ тийм хуультай юм байна.

- Юу, энэ хүүхэд чинь өөрөө авсан юм байхгүй байж яахаараа бүх хохирлыг нь барагдуулдаг билээ. Би юу ч ойлгохгүй байна.

- Бүлэг хулгай зүйл ангид харьяалагдана шүү дээ, эгч минь. Бүлэг гэхээрээ хэрэг нь санаснаас том болдог гэнэ. Би ч сайн мэдэхгүй л байна. Ер нь хэцүүдэх нь дээ...

Дэлгэр тамхи асаан машиныхаа урд очин зогсов. Цэцэгээ одоо л сэтгэл нь түгшиж эхлэв. Нилээн удсаны эцэст Цэгмид гарч ирэв. Тэрбээр ээж рүүгээ харан нулимсаа дуслуулан “Таныг ороод ир” гэнэ ээ гэж сул дуугаар зангируулан хэлэв. Урнаа ч сандран ухасхийн явав. Цэцэгээ Цэгмидийг тэврэн:

- Миний дүү яасан бэ. Зүгээр үү. Юу гэж байна юу ярив.

 - Би бүх үнэнээ л хэллээ. Намайг өдөр болгон ирж байцаагдана шүү гэсэн. Нөгөө хүмүүсийг хайж байгаа юм шиг байна.

- Тэгээд өөр юу гэнэ үү?

- Би хэлж болохгүй ээ.

- Яагаад, яахаараа болдоггүй билээ.

- Одоогоор хэлж болохгүй...

Цэгмид , Дэлгэрийн машинд ороод суучхав. Цэцэгээ нэг л ойлгосонгүй маягтай царай гарган үлдэв. Яахаараа хэлж болохгүй юм байдаг билээ. Хүүхэд арай дарамтлаад байгаа юм биш биз дээ. Хэсэг бодоод Урнааг гарч ирэхийг хүлээн зогссоор. Хүлээсний эцэст Урнаа гарч ирэв. Цэцэгээ урдаас нь тосон:

- За юу болов .

- Юу болох вэ дээ. Бараг би өөрөө байцаагдчихлаа. Мэдэхгүй юм даа, цаасан дээр бичсэн хэдэн сая гэсэн тоо л харлаа. Ийм сүрхий хүн байж хүүхэддээ анхаарал яасан муу хүн бэ та гэж загнах тийшээ хандлаа. Ямар ч байсан тэр хүмүүсийг нь бариад хэрэг нь шийдэгдэх юм шиг байна.

- Тэр гомдолтой хүмүүстэй нь уулзвал яасан юм.

- Тухай үед нь больё оо. Одоо юу юуны духанд хүрэлгүй мөнгө төгрөг болоод яахав. За за, чи ажилдаа яв. Хий дэмий зөндөө уячихлаа, чамайг.

Цэцэгээ Урнааг тайван байгааг хараад сэтгэл нь бага боловч тайвшрав. Дэлгэрийн чихэнд “Дүүгээ дахиж битгий зодоорой. Одоо болно, өсвөр насны хүүхэд шүү ойлгов уу” гэж шивнэв. Дэлгэр толгой дохин инээмсэглэв.

Цэцэгээ ажил руугаа Дэлгэр өнөө хоёрыг хүргэж өгөхөөр хөдлөв. Ажил дээрээ нилээн хожигдож очив. Энэ өдөр Соёлоо ажилдаа ирчихсэн байв. Цэцэгээ , Соёлоо охиныг хэд хоногоор хараагүй тул баярлан:

- Хүүе, чи минь амьд уу. Хааччихав, хэд хоног бүр таг чиг алга болчих хүн юм аа. Миний дүү яасан юм уйлчихсан юм уу. Нүд нь бүлцийчихсэн.

- Сайн, та минь сайн уу. Эгээ ... аан харин ... Нөгөө

- Аан Бундаа \ажлын газрын эрхлэгч\ эгчид загнуулаа юу. Тэгэлгүй яадаг юм. Ажлаа таслаад алга болчих юм. Наанаа их хатуу үгтэй хүн байгаа юм. Цаанаа цагаахан хүн шүү. Соёлоо инээмсэглэн ажлаа шуурхайлан хийв. Цэцэгээ, Соёлоогийн инээмсэглэх харцнаас харин баяр хөөр олж харсангүй .

11- р хэсэг

Орой болж Цэцэгээ ажлаасаа буух цаг дөхөв. Тэрбээр хувцас солих өрөөнд орвол Соёлоо сандал дээр бодлогошрон сууж байхыг ажиглан:

-За, миний дүү чинь юу ингэтлээ бодоов. Бие нь зүгээр үү ?

-Зүгээрээ эгчээ ... Тэр минь явчихсан, гадаад явчихсан. Нилээн дуу муутайгаар хэлэв. Цэцэгээ , Соёлоог сэтгэл санаагаар нь дэмжин:

- Удахгүй эргээд ирнэ дээ, миний дүү тайвшир. Хөөрхөн хүүхэдтэй болцгооно. Амьдрал баян шүү дээ.

- Хүүхэд бас явчихсан. Би их удаан бодсон. Тэр нь ч дээр гэж бодсон. Одоо нэгэнт бүх зүйл өнгөрсөн ...

Соёлоо нулимсаа дуслуулан хоолой нь зангирав. Цэцэгээ юу болсныг ойлгосон бололтой нүдээ томруулан:

-Юу гэнэ ээ. Чи юу хийчинэ энэ вэ, арай ....

- Тиймээ, би магадгүй буруу зүйл хийсэн байх. Гэхдээ надад ямар ч арга үлдсэнгүй. Би яах ёстой байсан гэж. Эцэггүй хүүхэд төрүүлээд хүлээх байсан гэж үү. Ирлээ ч бид хоёр бүтэхгүй байх. Түүнийгээ би зовоомооргүй байна. Ээж нь надтай хэзээ ч суулгахгүй гээд ингэж хол сургуульд явуулж байхад би яах ёстой юм бэ. Өвөө, эмээгээс минь өөр түших хүн надад үгүй. Би өөрөө хүүхэд байж яаж тэр хоёртоо дахиад ачаа үрүүлэх юм бэ. Миний л буруу, одоо хэдий харамсавч оройтсон.

Цэцэгээ түүнд юу ч хэлж чадсангүй. Хажууд нь суун тэвэрч өөртөө наан нулимсыг нь арчин хэсэг суув. Үнэндээ хэд хоног ажилдаа ирээгүй шалтгаан нь үр хөндүүлсэн явдал байсан юмсанж. Соёлоо тайвширсан бололтой санаа алдан сонин асуулт асуув.

- Та миний оронд байсан бол яах байсан бэ?

Цэцэгээ хэсэг бодон сууснаа:

- Эгч нь яг чиний насан дээр нөхөртэйгөө нэг гэрт орж байлаа. Гэрийнхнээсээ нуун барин хүүхэд гаргасан. Миний том охин Баярцэцэг минь шүү дээ. Үнэндээ тухайн үед их айж билээ. Миний хань маш ухаалаг, хэзээний буйр суусан хүн байлаа. Гэхдээ эгч нь нэг л юм бодсон. Бурхнаас илгээсэн үрээ хэзээ ч гээхгүй гэж. Тэр үед нөхөр минь зуны амралт таараад хөдөө явсан юм. Би түүнийг явахад л жирэмсэн гэдгээ мэдсэн. Даанч хэлж чадаагүй. Тэр үед холбоо барих хэрэгсэл бага байлаа шүү дээ. Ханийгаа эзгүй гурван сар юу эсийг бодох вэ дээ. Эгч нь тэр үед хүүхдээ төрүүлнэ л гэж бат шийдсэн. Яагаад гэвэл, миний хайртай хүний хүүхэд, түүндээ би итгэсэн юм даа. Бид хоёр магадгүй заяа төөргөөр суухгүй байсан ч би энэ шийдвэр дээрээ л бат зогсох байсан байх.

Соёлоо юу ч дуугарсангүй . Чимээгүй нулимс нь Цэцэгээгийн мөрөн дээр дусан нусаа шурт татна. Цэцэгээ өндийн Соёлоо руу харан:

- Миний дүү, одоо тайвшир. Чи найз залуудаа хэлсэн үү.

Соёлоо толгой сэгсрэв. Хаалгаар ажлын нэгэн охин шагайн Соёлоог дуудан ажлаа хийхийг шаардангүй хэлээд хаав. Соёлоо нүүрээ арчин хормогчоо зүүн гарав. Цэцэгээ хувцсаа солин ажлаасаа гарч явах зуур “Үнэхээр Соёлоогийн оронд байсан бол би яах байсан бол” гэж бодолд дарагдав. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй тэр минь хол орныг зорьсон бол, ээж нь дургүйцэн хорьж илт чамтай суулгахгүй гэсэн бол би яах байсан бол. Харин ч тийм зүйл болоогүй. Хадам Жаргалмаа анх Цэцэгээг очиход ямар сайхан хүлээж авлаа. Надад өөрийн охин шиг л зааж зөвлөж, ажилд сургаж амьдарлын ухаанд хүмүүжүүлсэн хүн минь. Харин Соёлоогийн оронд байсан бол нээрээ би бодож үзэх байсан байх. Гэхдээ миний зүрх зоригоор арай тийм сонголт хийж чадахгүй байж магад. Тэгээд ч Соёлоогийн амьдралыг бага ,сага сонссон болохоор хөөрхий охиныг өрөвдөхийн эрхэнд нулимсаа залиган гэрийн зүг явав.

Гэртээ ирэхэд Гансүхийн машин үүдэнд нь байв. “Дахиад Баярмаа иржээ дээ бас. Яах гэж яваа юм бол доо” гэж бодон гэрт оров. Энхриймаа хүүхдээ тэврэн, Баянмөнх авдарнаасаа нэг юм хайж байгаа бололтой. Баярмаа үнэхээр ирсэн байх ба Гансүхтэй хамт орон дээр чимээгүй сууж байв. Цэцэгээ , Энхриймаа руу инээмсэглэсэн харцаар:

- Миний Энхцэцэг минь яаж байна. Нэг хоног айлд хоносон чинь санаж байна шүү. Та хэд маань дажгүй юу?

- Бид хэд давгүй ээ. Баянжаргал л харин ээжийгээ санаад уруу царайлаад байсан. Шөнө миний өвөрт ороод ирсэн, хөөрхөн гэдэг нь. Бд гурав цуг унтсан шүү дээ.

- Ингэхэд дүү чинь хаана байна. Баянмөнхөө, чи чинь авдараа уудлаад юу хайгаа вэ?

- Баянжаргал хойно. Хорлоо эмээгийнд хүүхэлдэй үзэж байгаа. Манай хөдөө байшингийн түлхүүр хаана байгаа юм бэ ээж.

- Яах нь уу. Тэр түлхүүрээр.... ?

Баярмаа сая ам нээн:

-Сайн байна уу. Ээж харин бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Бид нар хөдөө явах санаатай. Сумын төв дээр эмнэлэгт хэвтэж байгаа хоол цайг нь дөхүүлье л гээд. Нэгэнт танай хашаа байшин байгаа юм чинь тэнд л байх санаатай. Тэгээд бас Баянмөнхийг аваад явдаг юм билүү. Аавтай ханьтай байг гэж бодоод. Өөрөө ч дуртай байх шиг байна.

- Миний хүү явах юм уу. Өвөөтэйгөө утсаар ярьсан уу?

Баянмөнх инээмсэглэн

-Та зөвшөөрвөл би өвөө дээрээ оччихоод ирье. Та явуулахгүй гэвэл би явахгүй ээ...

Цэцэгээ хүүгээ тэврэн үнсээд:

- Миний хүү хувцсаа бэлд дээ. Ээж нь түлхүүрээ хайя. Тэр байшин чинь ааваас чинь үлдсэн миний хүүгийн гал голомт юм шүү дээ. Хашаа хороогоо эргээд ир дээ. Гансүх ахтайгаа хамжаад засах юм байвал засаад ирээрэй. Миний хүү чинь одоо том хүн. Манай гэрийн ганц эр хүн шүү дээ.

Баянмөнх баярлан хувцас хунараа зэхэв. Үнэндээ түүнийг өвөөгөө хачин ихээр санаж байгааг Цэцэгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа юмсанж. Өөрөө тийш явуулах хэдий сонирхолгүй байгаа ч хүүгийнх нь үргэлжлэл удам залгах ганц ач хүүг нь хөөрхий өвгөнөөс харамлах зүрх хүрдэггүй билээ. Хадам аав Дамдин нь уулын бэлд санаа алдан алсыг ширтэн, ач нараа санан суугаа нь нүдэнд нь тод харагдана. Цэцэгээ авдраа уудлан нандигнаж боосон баадан дотроос түлхүүрээ гаргаж ирээд Баянмөнхөд өгөн:

- Миний хүү гээчив ээ. Өвөө , эмээд нь жаахан юм бэлдэж өгье дөө ээж нь .Баярмаа хоёулаа цуг гарчихаад ирэх үү.

Цэцэгээ, Баярмаатай цуг дэлгүүрийн зүг алхав. Баярмаа энэ удаа өнөөх айхтар ширүүн ааш зан нь хааччихсан нь мэдэхгүй алга болчихсон байв. Цэцэгээ хэсэг чимээгүй алхсан аа

- Удахгүй хичээл орно. Бид хэд эндээс нүүх бодолтой байгаа. Чи ирэхдээ Баянмөнхийг аваад ирээрэй. Тэнд үлдээсэн ч би очоод авчихна, чи мэдэж байгаа биз дээ.

- Ямар ч байсан 14 хонох байх. Ээжийн биеийн байдлаас болох байх даа. Та санаа зоволтгүй ээ, би аваад ирнэ. Аавын минь нар гарч дээ хөөрхий минь.

- Эгчдээ хэл чимээтэй байгаарай. Би чамд юм санадаггүй юм шүү. Хэдүүлээ нэг тогооноос хоол идэж амьдарч байсан улс шүү дээ.

Баярмаа юу ч дуугарсангүй. Дэлгүүрээс боов,чихэр аваад буцав. Цэцэгээ, Баярмаатай дотно яриа өрнүүлэхийг эрмэлзэвч тэрбээр ярилцах ямар ч сонирхолгүй байгааг ойлгов. Баянмөнхийн богцонд чихэр, боов мөн хадам аавдаа хааяа байнга авч өгдөг байсан янжуур тамхи, мөн нэг шил цагаан архи хийхээч мартсангүй. Удалгүй Баярцэцэг ирэв. Баярмаа , Баярцэцэгийг жаахан өлгийтэй хүүхэд байхаас тэвэрч өсгөсөн хүмүүсийн нэг бөгөөд хамгийн их хайрладаг нь Баярцэцэг болохоор саяхан дуугүй сууж байсан хүн босон Баярцэцэгийг тэврэн үнсээд:

- Ишш миний дүү чинь ямар том болоо вэ. Ийм орой хаагуур яваад ирж байгаа юм.

- Найзындаа хичээлээ хийсэн юм аа. Та ямар хэргээр ....

- Эгч нь маргааш эрт хөдөө эмээ, өвөө рүү нь явлаа. Чи харин явахгүй юм уу.Эмээ нь их баярлана даа. Эмнэлэгт хэвтсэн ... Чи мэдээгүй биз...

- Тийм үү. Юу нь өвдсөн юм бол. Эмээ хэд хоногийн өмнө л ярьж байсан.

- Хажууд нь байхгүй бол харж хандах хүн байхгүй. Өвөө нь хөдөө гэртээ мал дээрээ байгаа ганцаараа .... Манай Баянмөнх өвөөдөө хань болж хэд хонох гэж байна, сайн хүү. Миний дүү яах уу?

- Би энэ удаадаа явахгүй ээ. Эндээ жаахан ажилтай ... Үгүй хичээл ихтэй. Ээж Баянжаргал хаана байна.

Цэцэгээ , Баярцэцэгийг Баярмаад худлаа хэлж байгаад гайхсан харцаар харан хойно Хорлоо эгчийнд ....

- Аан за.. Баянмөнхөө эгч нь ярья. Утасны цэнэглэгчээ мартав аа. Өвөө дээр очно гээд бөөн баяр байх шив.

- Өвөөтэйгөө хэд хоносон ч уйддаггүй юм чинь. Миний хул даага одоо том болсон доо. Адуугаа бас санаж байна. Аавын адууг намайг аваарай гэсэн юм чинь...

- Хүүе яана аа, чам шиг адгуус мал санадаг хүн байх уу. Ямарч байсан догшин морь хамаагүй унав. Онгирч давхиж байгаад хөл гараа бэртээчихэв.Сургууль эхлэхээс өмнө ирнэ шүү. Утсаа асаалттай байлгаж, сүлжээтэй газраас нэг ярьчихаж байгаарай даа. Би чамд мессеж бичихийг зөндөө заасан шүү дээ, мэдэж байгаа биз дээ.

- За мэдэлгүй дээ. Ойлголоо доо . Ядаргаатай үглээ хүн шүү та....

Баярцэцэг гэрээс гарч Хоролоо хөгшнийд оров. Цэцэгээд, Баярцэцэгийн дүүдээ анхаарал тавьж байгаа нь үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөв.

Үргэлжлэл бий...

Хард Билгүүн

Өмнөх нь 

Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060

Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071

Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097

Зүрх сэтгэл-II /4-р хэсэг https://www.24tsag.mn/a/184146

Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164

Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
"ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (66.181.161.20)
    Ene neg unjuud c yumy hoer unjuud uguulgee hiih arga bdguu humuus huleegeed l bhd heden honog saraar tag bolhiin gils duusgah arga unende bhgui yu te hileelt suulde uzen yadalt c boloh gd bgam sheg hetsuum be
    2020 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.116)
    Р
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Goy ogvvlleg shvv daraagiin hesgvvd yagaad bichigdeegvi ym boloo hvleej bna shv
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Заяа (202.55.188.43)
    6-р хэсэг нь хэзээ орох вэ
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.9)
    6 хэзээ орох вэ? хүлээсээр байна
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.188.84)
    bayrlalaa saihan zohiol shvv amjilt
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    Bayrlalaa
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Оюун (202.55.188.33)
    Баярлалаа, үргэлжлэлийг нь хүлээж байя.
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    сайхан зохиол нийтлэдэг хамт олонд баярлалаа.
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Отгоо (66.181.161.11)
    6 нь хэзээ оруулах вэ
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Өлзий (103.212.118.149)
    Баярлалаа
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • АРИУНАА (66.181.161.58)
    6,р хэсэг яагаад орохгүй бна хүлээсээр л бна шүү
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.74.209)
    Unuudr yasn be kkk huleegeed l bn shu
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Батчулуун (66.181.161.97)
    Баярлалаа дараагийн хэсгийн нь хүлээж бна
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.53)
    6 yagaad orohgui bn
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Алтай (59.153.115.210)
    баярлалаа.Дараагийн хэсгий нь хүлээж байна.
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.46.64)
    Баярлалаа сайхан мэдрэмж төрдөг шүү хүлээж байна
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • Miigaa (202.126.89.12)
    Unheer goe oguulleg shuu daraagiin hesegiig tesen ydan huleej baiy da.1heseg oruulahaar 2hesegiig oruulaj b.gui ymuu yg goe unshaad ireheer duuschih yma
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
    • Оюун
      Баярлалаа дараагийн хэсгийг хүлээж байна
      2020 оны 08 сарын 22
  • Зочин (182.160.0.32)
    Bayrlalaa
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • АРИУНАА (66.181.161.3)
    Баярлалаа дараагийн нь хүлээж бна
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.16)
    bayarlalaa
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Наранцэцэг (202.126.89.212)
    Баярлалаа
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Olonhvv (202.126.89.75)
    Bayarlalaa
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • oogii (66.181.161.1)
    bayarlalaa
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.1)
    bayarlalaa
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.90)
    Баярлалаа яасан орой тавьж байхын яасан их хүлээвдээ
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin (202.179.27.115)
    bayrlalaa
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
    • puujee
      bayrllaa
      2020 оны 08 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    8 цаг 49 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    14 цаг 42 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    15 цаг 57 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    15 цаг 59 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    18 цаг 38 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    18 цаг 45 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    19 цаг 40 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    19 цаг 51 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    21 цаг 23 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    21 цаг 39 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    21 цаг 49 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    21 цаг 50 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    22 цаг 15 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    22 цаг 29 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    22 цаг 39 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    22 цаг 50 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК