УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, нээлттэй хорих ангид 3.6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, ЖДҮХС-аас эрх мэдлээ ашиглан хямд хүүтэй зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан дөрвөн гишүүнийг шалгасан. Эдгээрээс УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Г.Ундармаа нар өмнө нь ял аваад байсан юм. Өнөөдөр Д.Дамба-Очир яллагдлаа. Харин Л.Энхболдод холбогдох хэрэг прокурорын шатанд хянагдаж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)