Энэ сарын 18-нд Орхон голд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 70 настай иргэн А, 64 настай иргэн С нар сэлэх гэж ороод живсэн байна. Ослын дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллага хүлээн авсан даруйдаа аврагчдад мэдээлэл өгчээ.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл зургаан км-т нийт гурван удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй аж.
Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллээр дээрх иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. ОБЕГ-аас мэдээлснээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэлээ.
Сэтгэгдэл (1)