УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Сангийн сайд асан Б. Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн билээ.
Энэ дагуу шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн. Нийт тав дахь өдрөө үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б. Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдал муудсантай холбогдуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ны 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.
Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл (2)