УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр боллоо. шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 2-7-ны өдрүүдэд хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгчдэгч Н.Номтойбаяр нарыг гэм буруутайд тооцож ял оноосон юм.
Тухайлбал, шүүгдэгч Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгчдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан байдаг. Энэ дагуу өнгөрсөн сарын 19-нд шүүгчдэгч нар давж заалдах гомдол хүргүүлснийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (9)