Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авахдаа тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан. Мөн барьцаанд тавьсан хөрөнгө авсан зээлийнх нь буюу 47 тэрбум төгрөгийн 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа зэрэг хууль зөрчсөн олон үйлдэлд нь “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнэ болон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр нарыг яллагдагчаар татаад буй.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Бат-Эрдэнийг наймдугаар сарын 10-наас нэг сар хорих шийдвэр гаргасан.
Тэгвэл есдүгээр сарын 10-нд түүнийг цагдан хорих хугацаа дуусч байгаатай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал болж, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.
У.Гэрэл
Сэтгэгдэл (2)