Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш 09.00 цагт товложээ.
Түүнийг улс төрд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон билээ. Мөн төрийн алба хаших эрхийг зургаан жилээр хассан юм.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд Ж.Эрдэнэбат, түүний хамтрагчид онлайнаар оролцох юм.