Гавьяат хуульч Л.Бямбаа нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдож байхдаа өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн билээ. Уг хэрэгт ШШГЕГ-ын ажилтнуудыг буруутган өнөөдөр шүүж буй юм. Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй, хайнга хандах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлсэн юм.
Шүүх хуралд хохирогч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар оролцож байна. Талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт буруутгаад байсан юм. Харин түүний хүү С.Төмөрбатыг мөн авлига, албан тушаалын хэрэгт мөрдөн шалгахаар болсон үед тэрбээр гэр бүлийн хамт оргон зайлсан. Тэд биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж ОХУ-руу зугтан, цаашлаад АНУ-ын хил нэвтрэх гэж байхад нь баривчлан саатуулсан тухай эх сурвалж мэдээллэж байгаа юм.
С.Төмөрбат нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан билээ.
У.Гэрэл
Сэтгэгдэл (2)