Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 20-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд нас барсан байна гэх дуудлга мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоодсон байна. Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.