Өнгөрсөн наймдугаар сарын 26-27-ныг шилжих шөнө Баянгол дүүрэгт нэр бүхий жудочид нэгэн цэнгээний газар орж, улмаар хамгаалагчийг нь зодож, гутлаа үнсэхийг шаардсан хэрэг гарсан гэх мэдээлэл гараад байгаа.
Эл хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.
Тэрбээр "Нэр бүхий жудочидтой холбоотой хэрэг өнгөрсөн сарын 26-27-ны шилжих шөнө гарсан. Харин хохирогч нь энэ сарын 2-ны өдөр цагаадгийн байгууллагад гомдол мэдээллээ өгсөн. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор гэм буруугийн талаар болон хэргийн талаар шууд хэлэх боломжгүй" гэв.