Балетчин Б.Сүндэрьяа буюу Сүнээ хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан талаараа мэдээлж байсан. Тэрбээр өчигдөр дахин хүн зодуулжээ.
Тодруулбал, Б.Сүндэрьяаг балетын сургууль дээрээ хичээл зааж байх үед нь нэгэн эрэгтэй ирж биед нь халдсан байна. Тухайн үеийн бичлэг өчигдөр сошиал орчинд цацагдаж олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас Б.Сүндэрьяагийн биед халдсан гэх гурван этгээдийг саатуулан шалгаж байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (5)