Цахим сүлжээний "од" О.Осоржамааг өчигдөр гудамжинд явж байхад зодож танхайрсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар нэгэн иргэн цахим сүлжээнд мэдээлж, улмаар олны анхаарлыг татаад байсан юм. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад 1975 онд төрсөн иргэн Г нь согтуурсан үедээ О.Осоржамаагийн биед халдсан болох нь тогтоогджээ. Зөрчлийг шалгах ажил үргэлжилж байгаа юм байна.