БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшиллоо
Нийслэлийн Прокурорын БНХАУ-ын иргэн Жан Хун Чан, Вула, Ли Жиa Сэнг, Ниу Жи Хэнг, Ю Жи, Жау Донг Линг, Пан Жин, Лю Жун Вэй, Ян Гуй, Бай Жун Лиан, Ли Янг, Лю Чианг нарын 15 хүнд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлогдоод байсан билээ.
Тэгвэл шүүх хуралдаанд шүүгдэгч Жан Хун Чаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүгдэгч Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа. Харин шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.