“Сант” сургуулийн нэхэмжлэлтэй, “Бүрэн цутгамал” ХХК-д холбогдох 484,898,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа “Бүрэн цутгамал” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг түдгэлзүүлсэн байна.