Монгол Улсад өмнө санаачилж, баталж, хэрэгжүүлж ирсэн олон хууль тогтоомжоос хамгийн гүйцэтгэл сайтай нь Зөрчлийн тухай хууль буюу Захиргааны хариуцлагын тухай хууль юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 17 тэрбум төгрөгийг иргэд торгуульд төлсөн ба 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчинг энэхүү хуулиар бүрдүүлж өгсөн байдаг.
Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 5,2 сая зөрчлийг шийдвэрлэжээ. Х.Нямбаатар гишүүн уг хууль нь шударга ёсыг тогтоож, нийгмийн хэв журам, нийтийн ашиг сонирхлыг хамгаална хэмээн өмгөөлж сууснаа саяхнаас өөрчлөх шаардлагатайг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрлөө. Учир нь, хоёр хүн тутмын нэг нь Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж, хэсэг иргэн өлсгөлөн хүртэл зарласан билээ.
У.Тэргэл