Зөрчлийн тухай хууль нь концепцийн хувьд захиргааны зөрчлийг эрүүгийн эрх зүйн салбарт харьяалахаар өөрчилсөн, Үндсэн хуультай зөрчилдсөн, салбарын хуулиудын бүтцийг эвдсэн, хэрэгжүүлэхэд туйлын хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа талаар хэн хүнгүй ярьдаг.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.2 дахь хэсэгт "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” хэмээсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийг яллах бодлого давамгайлсан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад санамсаргүй гаргасан алдаа, зөрчил бүрд ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Мөн бизнесийн салбарынхан, баялаг бүтээгчдэд алдаагаа засах боломж олгохгүйгээр шууд ялладаг, шийтгэдэг жишиг дэлхийн аль ч улсад байдаггүй талаар хуульч, эрдэмтэн судлаачид шүүмжилсээр ирсэн. Ямартай, иргэдийг туйлдуулж буй Зөрчлийн тухай хуулийг эргэн харахаар боллоо.
У.Тэргэл