“Жаст групп”-ын Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Уг хэргийг шүүх хуралдаан өмнө хоёр ч удаа хойшилсон бөгөөд энэ удаад шүүх бүрэлдэхүүн ямарваа нэгэн шалтаг шалтгаан хүлээж авахгүй гэснээр аравдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн юм. Хуралдаанд шүүгдэгч “Жаст групп”-ын захирал Ш. Батхүү, “Алтжин групп”-ын ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, мөн тус газрын Үйлдвэр худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нар өмгөөлөгчдийн хамт оролцож байгаа юм.
Нийслэлийн прокуророос шүүгдэгчдэд хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн залилан, санхүүгийн луйврын гэх долоон төрлийн хэрэгт буруутган шүүж байгаа юм.
У.Тэргэл