"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшилжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмчийн магадлагааны хамт ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Булгамаагаас “Миний бие Монголын олон улсын арбитрт 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр товлон зарлагдсан арбитрын маргаанд арбитрчаар оролцох тул Г.Загдаа, Г.Амаржаргал нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэн байна. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 23 хүртэл хойшлуулсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 8-нд шилжүүлжээ.