Орон нутгийн сонгуульд Дархан-Уул аймаг дахь АН-ыг тус аймгийн Сонгуулийн хорооноос сонгуульд оролцох боломжгүйг зарласан.
Үүнтэй холбогдуулан АН-аас шүүхэд хандсан билээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох "Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаар актыг хүчингүй болгуулах, аймгийн Ардчилсан намын хандивын тайланг баталгаажуулж, аудитын дүгнэлт гаргахыг Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэлэлцжээ.