2020 оны гуравдугаар улиралд 1398 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдаж шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 23 хувийг хяналтын шатны шүүхэд шилжүүлсэн.
Өмнөх оны мөн үеэс залилах гэмт хэрэг 30,3 хувиар өссөн бол мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэсэн хэрэг 40 хувиар, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг 2,6 дахин өссөн бол харин дээрэмдэх гэмт хэрэг 18,7 хувиар буурсан байна. Гуравдугаар улирлын байдлаар нийт эрүүгийн хэргээр 12986 хүн, гурван хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон аж.
Мөн гэмт хэргийн улмаас 474 хүний амь нас хохирчээ. Шүүхээс цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 2,8 хувиар буурч, 16635 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэснээр 16497 хүн, 5 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ.