Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болох товтой байсан ч өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэдэг үндэслэлээр хойшлууллаа.
Яллагдагч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг анхан шатны шүүхээс С.Зориг агсны хэрэгт ял аваад буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгасан юм. Харин тэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Эрүүдэн шүүгээгүй хэмээн анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдсан юм.