"Жаст"-ын Ш.Батхүү, "Алтжин" группын захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Авлигатай тэмцэх газраас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгасан. Түүнтэй хамт "Алтжин" группын ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан их хэмжээний зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)