ЦЕГ-т Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг байгуулсан. Энэхүү нэгж нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
Харин Орон нутгийн сонгуультай холбоотойгоор сошиал орчинд янз бүрийн бичлэг, мэдээлэл цацаж байгаа. Энэ цаг үед Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийнхэн Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж, хяналт шалгалт хийх аж.
Түүнчлэн сонгуулийн санал хураах машин болон санал өгөх хуудсыг орон нутгуудад цагдаагийн байгууллагын хяналт дор хүргүүлж, 24 цагийн хамгаалалтад авч ажиллах юм байна.
У.Тэргэл