БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох шүүх хуралдаан хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр болсон шүүх хурлаар шүүгдэгч нарт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хуралдааныг өнөөдөр 9.30 цагаас үргэлжлүүлэхээр тогтсон юм. Харин дөнгөж сая шүүх хуралдаан эхэлж, оролцогч нар асуулт асууж, хариулт өгч байна.
Хэргийг эргэн сануулахад, Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг 2019 онд Монгол Улсаас албадан гаргасан. Уг хэргийг зохион байгуулагчдыг баривчлан шүүж байгаа бөгөөд бусад иргэдийг нутаг буцаасан билээ.
Б.Баатар