Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны энэ сарын 13-ны өдрийн 10.00 цагт товлогдсон боловч шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг нарын хүсэлтээр хойшлуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав.
Сэтгэгдэл (1)