Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дүүрэн цагаан хун шувууд дүүлэн нисэх Ганга нуур минь

2020-10-15
0
ЖИРГЭХ

No description available.ЭЕРЭГ БИЧВЭР

“Эерэг бичвэр” булангаараа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нууранд чуулдаг хунгийн чуулганы талаар эргэцүүлэл, дурсамж илгээлээ. Амьдрал үргэлж гайхамшигаар дүүрэн байдаг. Монголчууд буцах шувуудыг бүү хар гэж хэлдэг ч Ганга нуурыг маань зорин очих хүмүүс цөөрөхгүй л байна.  Бурхан өршөөг.

 

“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.

Гэрэл зургийг Д.Амараа Сүхбаатар аймгийн Дарьганга. Ганга, Дуут, Хунт нуур.


Дүүрэн цагаан хун шувууд дүүлэн нисэх Ганга нуур минь

Яг одоо манай нутагт намар болж байгаа

Яруу найраг шиг гэгээн өдрүүд үргэлжилж байгаа

Гангар цагаан хун шувууд нь дүүлэн нисээд 

Гадаа нарлах хөгшид минь сэтгэл уйтай байгаа гээд хэдэн жилийн өмнө нэг их урт шүлэг бичиж билээ.

Одоо ч бас ийм өдрүүд үргэлжлээд он цагийн хүрд эргэсээр л байна. Намрын намарт хүн их очдог, хун олуулаа чуулдаг Дарьганга нутгийн маань Ганга нуур хүн бүрийн хүслэн болж, зорин очдог нуур болдог. Бяцхан охин байхаасаа энд өсөж торниж, жирийн бичээч нэгэн болтлоо Дарьганга нутгийнхаа тухай баримтат кино, шүлэг дуу, нийтлэл гээд цөөнгүй зүйл бичлээ. Цаашдаа ч бичнэ.

Ганга нуур минь гангар цагаан хунгаар дутах вий гээд гуниглаж бичиж байсан.  Учир нь нэг хэсэг Ганга нуур ширгэлээ шүү гээд л авран хамгаалгах аян арга хэмжээ хаа сайгүй өрнөж, мянга мянган хүмүүс сэтгэл тавьсан. Энэ бүхний үр дүн  байсан ч байж мэднэ. Тэгээд уул овоо минь түшсэн нь дамжиггүй Ганга маань дүүрэн цагаан хун шувуу нь дүүлэн нисээд л байж байна. 

Ганга нуур минь ганга нуур минь

Ганган цагаан охин минь гээд уярч бичиж л байсан. Энэ шүлэг дуу болсон. 

Уул уулын чинадаас угаасан усандаа

Гангын халуун амьсгаа газрын холоос тослоо доо гэж аав минь бичиж үлдээсэн. Бас л дуу болсон. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгч маань аялгуулан дуулсан юм.

Энэ удаа Улаанбаатарынхаа навч нь намайг, чамайг үнсэж, хөлийн дор хөглөрч, хөглөгдөн санагалзах Ганга нуураа бодоод зарим нэг хуучин дурсамж бодол ээрээд байхаар нь цөөн үг сийрүүллээ.

Эрт урьд цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн хvн Ганга мөрний рашаан бумбанд хийж залаад тvvнээ элсний хормойд булсан юм гэнэ. Хожим тvvнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн тухай домог үеэс үед яригдсаар ирсэн билээ. "Зүүн талаас нь Оргихын булаг, урдаас нь Баянбулаг ундарч нуурын урд, баруун хэсгээр 19 булаг даацлан Гангын усыг сэлбэдэг. Баруун хойно нь Ганга нуурын усаар сэлбэгддэг Гангын олгой гэж ус байсан. Зуны өдөр хав халуун байдагсан. Одоо хуурай хонхор болсон байна лээ. Ганга нуурын талбай гурав орчим ам дөрвөлжин км. Талын сайхан нууранд минь Улаан номонд орсон "Дорнодын мэлхий" байдаг гэж Ш.Содномдаш багшийн эмхэтгэсэн "Дарьганга нутгийн домог" номонд өгүүлжээ. Ийм л ариун дагшин ус маань он он дамжин өртөөлөн хүн малаа умдаалан, сэрүүцүүлж, Дарьганга нутгийн нуур усны амин судас болон оршсоор ирсэн билээ.

Үзэсгэлэнт төрхөөрөө нуур усыг минь чимж, хүн зоныхоо сэтгэлийг баясгаж байдаг хун шувууд хаврын хаварт хэдэн зуугаараа нисэн ирж, намрын намарт хэдэн мянгаараа чуулан цэнгэх нь гайхамшигтай.

Манай нутгийн нэрт зохиолч Д.Маам "Ганга та дэлэх жигүүртэн ажээ. Эрдэнийн усандаа таны манцуйлсан, биеийг нь өгч жигүүрийг нь сунгасан Гангын хун галууд хаана явна. Та өөрөө тэнд явна. Газрын мухарт галуу чинь улдахад элс чинь шархиран нурна. Эргэж унах сүн цацал мэт тэнгэрийн хаяанаас хун чинь цайрахад булаг чинь хөөрөн оргино. Ганга та дэлэх жигүүртэн ажээ. Та мину, зэ" гэж үзэглэсэн нь уран бүтээлчийн уянгын халил, уран сэтгэмж төдий өгүүлэмж бус Ганга, хун хоёрын хүйн холбоог хүмүүн бидэнд улам ойлгуулж, учирлаж, хайрлаж тэтгэж яваарай гэсэн гэрээслэл гэж бэлгэшээн боддог. Харин миний аав сэтгүүлч, яруу найрагч агсан Ишийн Батсүх “Дарьганга” баримтат кинондоо, "Бүсгүй хүний мэлмий гэлтэй Ганга нуур, Дарь уулын тэргүүнийг мөнх ширтсэн байдаг юм. Ганга нуурын мандал дундаас Алтан-Дарь уул харагдана. Алтан-Дарь уул нуурын мандлыг мөнхөд өнгийн ширтэж байдаг юм. Үүрд биесээ шүтэж байдаг уул, нуур хоёрын ийм нэгэн барилдлагыг бэлгэдэн өгсөн Дарьганга гэдэг нэрэнд их гүн утга шингэсэн Бие биеэ мөнх харсан байгалийн энэ тохиол, хүн хүндээ нөхөр байхын учир утгыг хэлсэн биш үү? Эх нутаг, эзэн хүн хоёрын хэлхээ холбоо ийм болоод эх орноо мөнх хайрлах хүний хайрын утга учир ч бас үүнтэй агуулга нэгэн билээ. “Ганга нуурын ганган улаан бургас, хун шувуу үй зайгүй буудалласан толин цэнхэр мандал, Гангын хөвөөг эмжсэн торгон элс. Элс усны сэжүүр гишгэн ургасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл, жимс тэргүүтэн алаглан харагдана. Ганга нуурын хөвөөнд багширсан адуун сүрэг" гэж хүүрнэн ярьж үлдээсэн.  Ингээд бичээд байвал уран бүтээлч бүхэн дуу, шүлэг ном бүтээлдээ Ганга нуураа магтан дуулсан юм. Ганга нуур маань өөрөө дууч нуур юм даа.

Монголчууд маань өнө эртнээсээ рашаан ус, булаг шанд гол мөрнөө өөрийн эзэн сахиустай хэмээн шүтэн бишрэхийн зэрэгцээ газар усны савдаг лусын эзэн, ус хурын эзэн, ган зудын эзэн тэнгэр бүгд усан дотор оршдог гэж ихэд сүслэн дээдэлдэг уламжлалтай. Булгын эхэнд бүү хэл голын усанд хиртэй хувцас хэрэглэлээ бүү угаа. Лус савдгийн хорлол болно. Тусгай саванд ус авч, гол горхиноос хол угааж бай гэж хойч үе үр хүүхэддээ бага балчраас нь үргэлж захиж ойлгуулж хатуу чанд сахиулж байсан. Голын эх түүний ай саваас мод огтолж хад чулууг ховхолж болохгүй. Хэрвээ ингэвэл лус хилэгнэж, ус ширгэнэ. Зайлшгvй шаардлага гарвал ховхолсон чулууныхаа ормыг шороогоор дүүргэж тэгшил. Огтолсон модныхоо хожуулыг нойтон шавраар хучиж бай гэж сургаж, мөрдөж иржээ. Түүнчлэн рашаан усны элдэв могой, гүрвэл, мэлхий, загас жараахай, шувууг егүүтгэж устгахыг цээрлэж, эдгээр амьтад нь рашаан усны эзэд албат төдийгүй усны шимийг тэтгэгч лусын хаан ч хэмээн үздэг. Эдгээр нь эх болсон байгаль дэлхий нутаг усаа хамгаалахтай холбоотой бичигдээгүй хууль болон үеийн үед уламжлагдан ирсэн усаа дээдлэх монгол ухаан билээ. Заавал нутаг ус гэхгүй. Газар газрын олон зочин гийчин хөвөөнд нь буудаллаж, намрын шаргал өдрүүдийг хунгийн дуунаар сэргээж явдаг. Харин Ай Ганга маань гэж аялгуулан дуулагч аянчин гийчид маань эртний сайхан уламжлал, энэ нутаг усыг хайрлан хамгаалах талаар жаахан учир дутагдалтай л санагддаг. Сүүлийн жилүүдэд ус нь татраад байсан ариун Ганга нуурыг хайрлах, хамгаалах чиглэлээр бодитой ажил хийгдэж байгаа ч бодлогын төвшинд хэрэгжихгүй учир дутагдалтай зүйл  харагддаг байсан. Орчин цагт техникийн дэвшлийг ашиглан  хүнийг ч хиймлээр бүтээж чадахаа илэрхийлээд байгаа боловч усыг бүтээж чадахгүй гэдгээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Иймээс үр хойчдоо үзэсгэнлэнт Ганга нуураа хэвээр үлдээхийн төлөө хүн бүхэн л хичээх ёстой болов уу.

Дөнгөж гурван жилийн өмнө Ганга нуур маань  урдаасаа 250 метр татарсан, ердөө 60 см гүнтэй байна гэж албаны хvмүүс хэлэхэд очиж үзэж байлаа.  Хэмжээг нь хэлж мэдэхгүй ч нүдэн дээр татарсан байж билээ.  Хунгийн чуулган битгий үз, нуур ус шувуунд халтай байна гэж дуугардаг хүн цөөнгүй болсон ч хүн машины цуваа тасрахгүй л байна.  Байгаль эхээ бахдан харалгүй л яахав. Гэхдээ хайрлах, хамгаалахаа эн тэргүүнд болговоос зохистой талаар  үргэлж л дуугарч байхгүй бол горьгүй  байх юм даа. Ганга эрт цагтаа баруун хойшоо Молцог элсний захын зүүн захын нэгэн хотгор шар манхныг дайран голидрол үүсгэн урсдаг байжээ. Ингэж урсахдаа уул хотгор шар манхныг сэтлээд усаа Өргөн хэмээх гол уруу цутгасан гэнэ. Энэ үеэс тэр манхныг "Гангын сэтэрхий шар", Ганга нуураас Өргөн гол хүртэл элсэн дундуур үргэлжлэх нарийн хоолойг Гангын нарийн хоолой хэмээн  нэрлэдэг болжээ гэж манай нутгийнхан ярьдаг.

 “Газраас оргилон даргих хүйтэн харзын усаар цай чанаж, хөвөөнд нь үдлэхдээ Ганга нуурын ганган улаан бургас ганхаж байхыг үзээд нас нэмлээ" гэж зохиолч С.Эрдэнэ олон жилийн өмнө дуу алдан бичсэнийг та лав уншаа биз. Аав минь ч мөн "Ганга гэж ганган, үзэсгэлэн төгс гэсэн утгатай нэр юм гэдэг. Ганга нуурын хөвөөнд ирээд шүлэг дуу зохиолгүй буцсан яруу найрагч гэж байхгүй. Ганга нуурын тухай дуу шүлэг уран зураг маш баян бөгөөд олон арван томоохон боть ном бүтээх уран бүтээл цогцолсон нь дамжиггүй" хэмээн өгүүлжээ.

МУСГЗ, нэрт зохиолч, нутгийн ах Г.Мэнд-Ооёо "Намрын Ганга нуурыг үзсэн хүний мэлмий өөрийн эрхгүй уяран зөөлөрдөг буй заа. Зарим нуур шувуу ч үгүй, навч ч үгүй, гунигтайяа мэлмэрч байхад заримд нь буух буудал олдохгүй шахцалдах нь юуны учир вэ? Заавал нэг учир байгаа. Хэдэн өдөр, хэдэн шөнө ингэж ганганалдсан билээ. Тэр өдөр тэнгэр нэг л дүнсгэр байв.

Алтан-Овооны чанх орой дээгүүр чигтэй нэгэн бүлэг хун хошууран гарч ирээд Гангыг хөвөөлөн бүтэн эргээд өмнө зүг хандахад нуурын мандал хөдөлгөөнд орчихлоо. Нуур уснаасаа хагацан салж байгаа мянга мянган амьтдын гуниг зовлонг нүд хальтраад харж чадсангүй. Үймэн чарлалдах дуу нь зүрх сэтгэл өмлөн авчих шиг. Шувуу буцахын гуниг дагаад тэнгэрийн ааш муухайрдаг билээ. Жилийн жилд л ингэдэг" гэж бичжээ. Энэ амьдралыг, бүр цаашилбал гүн ухааныг бид мэдэрч, дагшин нутаг Дарьгангынхаа Ганга нуурыг хамгаалах нь хэдэн мянган хун шувууг хамгаалах, үр хүүхэддээ энэ гайхамшгийг үлдээх гээд дурдаад ч баршгүй олон зүйлийг ярина. Олон зохиолч уран бүтээлчийн шүлэг найраг, домог түүх гутамшигт домгоор л бүү солигдоосой, зон олон минь ээ. Дахиад нэг шүлэг бичихээр даруйхан би чинь нутаг явлаа.

Zuuzuu bek

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна
“Ээж нь хүүгээ их л санах юм даа”
Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “ Шударга журам” медаль хүртэж явлаа
Хоног хэдий олон ч холдуулж мартуулах нь үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ТҮВДЭНДАРЖАА (122.201.21.115)
    эрхэм дүүгийнхээ ганга нуурынхаа тухай бичсэн бичсэн нийтлэлийг уншиж сэтгэл хөдөлснийг нуух юун залуу дүү дүү нар маань эх нутгаа ганга нуураа сэргээх хуучин хэвэнд нь хүртэл сэргээх сайн сэтгэл өвөрлөж явдаг юутай ганга нуураа орчин цагийн шинжлэх ухаан техникийн ололтыг ашиглан нууранд хурсан элсийг зайлуулах замаар дэлхийн олон оронд бий болсон туршилгыг ашиглаж болно гэж үздэг хүн нутаг орны залуу мэрэгжилтэн инженерийн талын хүмүүстэй уулзаж санаа бодлоо солилцож ярилцмаар байна миний утас 99134082 аав ээжийн чинь танил шүү
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Бүрэнцогт (192.82.67.227)
    Ганга нуур ширэглээ барилаа гээд муу амлаад байсан , ширгээгүй л бйагаа биз дээ Байгаль усаа сэлбэдэг юм шигээ
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
    • burentsogt malaa cham shig maluudaas bolj ene tendxiin gol us shirgej bna ene jil xurtai bsan tuldaa iim zeregtei bna erguu dagz min
      2020 оны 10 сарын 15
    • Хуртай зун байлаа
      2020 оны 10 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 22 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 26 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 29 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 30 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 17 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 32 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 13 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 37 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 40 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 46 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 54 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 14 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 16 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 23 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 34 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК