Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “ Шударга журам” медаль хүртэж явлаа

2020-10-27
0
ЖИРГЭХ

No description available.ЭЕРЭГ БИЧВЭР

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой 2021 онд тохиох гэж байгаатай холбогдуулан түүхэн гавьяа байгуулсан зарим алба хаагч нарынхаа ярилцлагыг хүргэж байна.  Энэ удаа бид 1981 онд өөрөөсөө гадна гурван хүний амь насыг аварч, “Шудрага журам” медалиар шагнагдаж байсан, цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав гуайтай уулзаж  ярилцлаа.

 

“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.


-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан бэ?

-Анх би цагдаагийн байгууллагад 1974 оноос эхлэн цагдаа жолоочоор ажилласан юм. Өмнө нь Увс аймгийнхаа эмнэлэгт түргэн тусламжийн жолооч хийж байгаад  цагдаад ажиллаж эхлэсэн л дээ. Би Увс аймаг дахь  цагдаагийн газарт 1997 он хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм.  Энд ирээд  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаа, их дэлгүүийн цагдаа, эрүүлжүүлэхийн жолооч   зэрэг ажлуудыг хийж байгаад тэтгэвэрт гарсан даа. Ингээд бодохоор би  амьдралаа цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагатай ажил амьдралаа холбосон хүн дээ. Төрийн минь буян их. Одоо ч цагдаа маань намайг мартаагүй. Ахмадуудтай уулзалт хийх бүхий л ажил арга хэмжээндээ байнга урьдагт   маш их  баяртай байдаг.

-Энэ албанд олон жил зүтгэсэн хүний хувьд албаараа хэрхэн бахархдаг вэ?

-Цагдаагийн алба хамгийн гол нь шуурхай байх ёстой гэдгийг би энэ албанд томилогдсон цагаасаа эхлээд л ойлгосон. Тэгээд би цагдаа жолооч хүн  гээд   дуудлаганд очоод машиндаа суугаад байдаггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бүхий л ажилд оролцдог.  Энэ олон  жил ажиллахдаа олон  арван хүнд, хэцүү дуудлаганд явж байлаа. Алсын дуудлаганд бас явна.  Увс аймагт бол очоогүй  уулын энгэр үгүй байх даа. Завгүй явсаар байгаад  нэг л мэдэхэд би гавьяаныхаа амралтад гарах болсон байсан. Одоо тэтгэвэртээ суусан ч гэсэн элэг сэтгэл маань энэ сайхан албандаа үргэлж үнэнч байдаг юм.

-Анх та цагдаад жолооч болж ороод ямар машин барьж байв?

-1974 онд би  аймгийн цагдаагийн газарт ажилд ороход нэг л 69 машинтай байдаг байсан. Гэмт хэрэг, гал түймэр гээд дуудлага бүхэнд өнөөх 69 машинтайгаа  явна. Хүн ам, ажил ачаалал одооныхтой бол харьцуулашгүй бага санагддаг ч өдөр бүр завгүй  дуудлаганд явдаг байсан. Аргагүй дээ хүн хүч, машин техник цөөтэй байсан. Мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, төлөөлөгч нартайгаа Увс аймгаасаа гадна  Баян-Өлгий,  Завхан гээд ойр ойр орчмын аймгуудаар ч их  дуудлаганд явдаг байв. Тувагийн  хил рүү хүртэл малын хулгайн ажлаар их явсан. Тэр үеийн цагдаагийн алба хаагч нар адилхан ажил ачаалал ихтэй, нэг сард  гэртээ цөөхөн хонох бол энүүхэнд.  Цагдаагийн алба хаагч нар хийсэн ажилдаа тэр бүр гавьяархдаггүй л болохоос маш ачаалалтай ажилладаг  хүмүүс шүү дээ.

-Таныг олон хүний амь насыг аварч “Шударга журам” медалиар шагнагдаж байсан үйл явдлыг онцолж байна. Энэ тухай эргэн дурсана уу?

-1981 оны 07 дугаар  сарын 25 ны өдөр болсон явдал л даа. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга  Д. Майдар манай Увс аймгийн Хяргас нуурын “Хар тэрмэс” амралтын газарт  гэр бүлээрээ ирж амарсан юм.   Энэ өдрийнхөө орой 19 цагийн орчим бид завьтай даргыг зугаалуулахаар  завиа түрэн усны захаас 100 гаруй мерт дотогшилсон байсан юм. Гэнэт хүчтэй салхи салхилаад амралтын гэрнүүд бүгд унаж, байшингуудын цонх хагарч, байгалийн маш  ноцтой үзэгдэл гарсан. Тэр хүчтэй давалгаанд бид Хяргас нуурт завьтайгаа хөвөөд байгалийн  давагдашгүй хүчинд автаж, сэлүүрээр урагш явж өгөхгүй, сэлүүрдэх тэнхэлгүй болсон. Энэ завин дээр Майдар даргаас гадна манай Увс аймгийн цагдан сэргийлэхийн дарга Даваа, Майдар даргын жолооч Төмөрбаатар гээд надтай нийлээд хүн явсан.  

Давалгаанд хөөгдөөд  хчинээн сэлүүрдэвч  хүч нь дийлдэхгүй байгалийн давагдашгүй эрхшээлд орсон. Тамираа тасартлаа сэлүүрээрээ  сэлүүрдсээр байхад  давалгаа  улам ширүүссэн юм. Давалгаан дээр завь маань үсэрч цойлоход,  Майдар дарга бидэнд:

Та нар юу ч тохиолдсон завинаасаа салж болохгүй гээд  завин дээрээ бүгд доошоо шигдэж суусан  юм.

Гэтэл завины маань хойно нэг таглаа байхыг  үзээд тэр тагаараа усаа шөнөжин  шавхсан юм. Хүмүүсийн бие муудаж, сүүлдээ нэг нэгнийхээ дууг ч сонсож чадахгүй болсон. Гэгээ орохын алдад харин бид цаад талын эрэг рүү нэлээд дөхсөн байсан. Тэгээд сэлүүрдсээр байгаад цаад талд нь гарсан л даа. Эрэг дээр гараад л хар эрчээрээ ойчоод өгсөн юм. Байнгын усаа шавхаж байсны үр  дүнд би өөрөөсөө гадна бусдын амь насыг аварсан даа.

-Харин эрэг дээр гарч ирээд чухам юу болов ?

-Бид өглөөний 05 цаг 17 минутад  цаад эрэг дээр нь гарсан. Тамир тэнхээ байхгүй болсон бидний хэдэн нөхдийг  ногоон онгоц ирээд аваад явсан.  Мотоциколтой, машинтай хайж байсан санаа зовж байсан маш олон хүмүүс ирж баяр хүргэж билээ. Тэгээд бид хэд хоногийн дараа л хэвийн байдалдаа орсон доо. Д. Майдар даргын очсон амралтын газар дээр буусан юм.  Харин хэд хоногийн дараа Улаанбаатар хотоос Төмөрбаатар гэж  комиссар ирээд НАХЯ ны 3 дугаар газрын дарга Банзрагч  генералын гарын үсэгтэй “Шудрага журам” медалиар намайг  шагнасан.  Тухайн үед бол тэгж л зүтгэхээс өөр аргагүй байдалд орсон юм.  Түүхт он жилүүдэд чимээгүй гавьяа байгуулж олон хүний амь насыг аварсан цагдаагийн алба хаагч нар олон доо. Тэднээрээ би ч бас бахархаж явдаг юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна
“Ээж нь хүүгээ их л санах юм даа”
Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “ Шударга журам” медаль хүртэж явлаа
Хоног хэдий олон ч холдуулж мартуулах нь үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 29 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК