Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ээж нь хүүгээ их л санах юм даа”

2020-10-28
0
ЖИРГЭХ

No description available.ЭЕРЭГ БИЧВЭР

“ЭЕРЭГ БИЧВЭР”  буландаа энэ удаа үзгээ шүүрч аваад  “Ээж нь хүүгээ их л санах юм даа” хөшөөний тухай үзэглэлээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд налгар сайхан намар болж байна.  Ээждээ зорин очоод  яаруухан буцаж явахдаа энэ хөшөөний дэргэд түр саатлаа. Миний ээж ч бас намайг хүлээж суусан. Хүлээс алдармаар санасан сэтгэлийнх нь цангааг жаахан ч гэсэн тайлаад буцаж явахдаа  ийм шинэ хөшөөтэй болсныг харж цөөн үг бичив.

“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.


Миний, бидний уран зохиолын багш, зохиолч, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж “Ээж минь дээ” гэж сайхан дуу зохиож монголчууд ардын дуу мэт аялгуулан  дуулдаг билээ. Будантай юу буурал  хорвоодоо гээд эхлэхэд түрэхгүй монгол хүн байдаг  гэж үү?   Аргагүй л ардын дуу шиг зуу зуун жил өртөөлөн дуулагдах эгшиглэнт аялгуу гэж боддог. Хожмоо Хөвсгөл аймгийн Арбулаг суманд багшийнхаа хөдөө гэрт зочилж, ээждээ зориулан  бүтээсэн  дууны шүлгийг нь сийлсэн хадан хөшөөнд ээжтэйгээ хамт очиход тэр  өдөржингөө олон хүн цуглаж,  дуу шүлэг болоод хүн бүхний сэтгэлээс  ээж, эх хүний хүний халуун яриа өрнөж билээ.  Тэр үед Чойсүрэнгийн Дагвадорж  багш минь:

  • Ээждээ дуу зохиож, хөшөө босгоод ч эргэж ирэхгүй. Тиймээс ээжийгээ амьдад нь баярлуулж, олон жил хамтдаа урт наслаарай гэж тэнд цугласан бидэнд  захиж билээ.

Харин энэ хөшөөний дэргэд ирэхэд  тэр өдрүүд эргэн ирэх шиг санагдсан юм. Эх орны минь дөрвөн зүг найман зовхист  олон утга агуулга, бэлгэдэл бүхий хөшөө байхтай таарч байлаа. Ажил мэргэжил, аав ээжийнхээ буянаар олон газар орноор явжээ. Олон нийтийн дунд хөшөө их байна гэж  шүүмжлэл   элбэг байдаг. Энэхүү  “Ээж нь хүүгээ их л санах юм даа” гэсэн хөшөө бол  араг үүрсэн монгол ээжийн алсын барааг саравчлан хүүгээ хүлээх сэтгэлийг илтгэсэн нь уярам болжээ. Ямар ч байсан энэ хөшөөний дэргэдүүр өнгөрсөн монгол хүн хэн боловч,

  • Аан нэг хөгшин хүний хөшөө байна гэж бодоод өнгөрөх аргагүй, ээжтэй нь ээжийгээ улам санаж, ээж нь бурхны оронд явсан хэнд ч гэсэн ээжийгээ санан дурсаж,  тэврээд уйлмаар хөшөө болсон байна гэж санагдлаа.

Зүг зүгийн салхи нь цацлын ерөөлтэй исгэрэхэд

Зөөлөн хөх аялгуун дунд хадган сэтгэлтэй монгол ээжүүд

Эндэж алдахын тоолонд ижий гэж дуу алдах биднийгээ

Элбэрэл хайрын гэгээн асар дор түшдэгээ

Намрын намар навчистай хамт гуниг нь сарнидаг уяхан сэтгэлтэй

Намба эрхэм монгол ээжүүдийн өлмийд орчлонгийн ихэрхэл сөхөрдөг

Араг түшиж үрээн төрүүлдэг нь  домог биш

Үнэн байдагт нь даяараан гайхширч

Амрагаан хүлээж дээжээ өргөдөг их тавилан нь хурмастын соёрхолд нийцдэг ээ

Наадмын торгон дэвжээн дээр хүүгээн тахимын ёсон дор

Тэнгэрлэг байж

Налсан өвсний гуниг тайтгаралыг хамт эдэлдэг аваргуудаа

Намайг нартай  хамт мандаж жаргаж явахад минь

Насныхаа цагаан даваан дээр хөтөлгөө морьтой хүлээдэг нь

Монгол ээжээ

Ингэж үр хүүхэд биднийхээ унаж, босохыг байтугай, налсан өвсний гуниг тайтгаралыг хүртэл хүртэл сонсож, анирдаж чаддаг “ЭЭЖ” эрдэнэдээ зориулан босгосон энэ хөшөөг бүтээсэн хүн бүхэнд баярлаж байна. Үүрсэн арганд нь дүүрэн аргал хийгээд, дээлийнх нь хормой хийсэж, ээтэн хоншоортой  монгол гутал өмсгөж дүрслэн баруун зүг саравчилсан нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Араг, амьдрал хоёрыг адилхан үүрэх хаттай  ээж  хүний хайрын тухай ярьж бичвэл дуусашгүй билээ.

Алчуураа гандахыг мэдэхгүй хэдэн хүүхдээ л гэж бодож, хаашаа ч салхилж мэдэх энэ орчлонгийн жаргал зовлон дундуур хувиршгүй хайраа тээж явдаг ээжийнхээ тухай бид алхам тутамдаа бодож явдаг бил үү дээ.

Ажил амьдрал ар гэр гээд аар саархан асуудал дунд хөвөрч, хөшиж явахад ээж минь урт насласаар л байдаг. Он цагийн шуурганаас онож харамжлаж, хайрлаж, эрхлүүлж чаддаг гэж үү. Цөөхөн дөө. Бидэнд олон сайхан ээжийн тухай дуу шүлэг бий. Харин дуулсан шигээ ээждээ очиж, туслаж, хайрлаж сэтгэл зүрхнийх нь  үгийг уудлан сонссон мөчүүд хэд билээ. Би л хувьдаа өөрийгөө голдог. Ээжийгээ гэж бодож, хайрладаг, тэмүүлдэг, зорьдог зовлон жаргалыг нь сонсдог үр хүүхдүүд өнөр олон байх болтугай.

Сүүн бурхан ижий заяа зөвхөн таных

Сүүдэр дарж гэгээ татуулах увдис таных

Мэлмий цагаан саран гэрэлт сэтгэл таных

Мэндийн орчлонд намайг төрүүлсэн тавилан таных  ИЖИЙ МИНЬ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна
“Ээж нь хүүгээ их л санах юм даа”
Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “ Шударга журам” медаль хүртэж явлаа
Хоног хэдий олон ч холдуулж мартуулах нь үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.62)
    Уулбаян сумын буурайгийн хөшөө шүү
    2020 оны 11 сарын 09 | Хариулах
  • Найзаас (202.179.21.217)
    Сүхбаатар аймгийн уугуул Орлой овогт Чойнзонгийн Эрдэнэбилэг гэх уран барималчын бүтээл билээ. Сайхан бүтээл болсоон. Баярлалаа.
    2020 оны 11 сарын 09 | Хариулах
    • HfjNUlYZ
      555
      2020 оны 11 сарын 09
    • HfjNUlYZ
      1
      2020 оны 11 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 29 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 56 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 1 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК