Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна

2020-10-30
0
ЖИРГЭХ

No description available. ЭЕРЭГ БИЧВЭР

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой 2021 онд тохиох гэж байгаатай холбогдуулан түүхэн гавьяа байгуулсан зарим алба хаагч нарынхаа ярилцлагыг хүргэж байна.

“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.


Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна

Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт юм. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албаны шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Амартүвшин, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар нар анхлан оролцож, үүрэг гүйцэтгэсэн талаар бид өмнө нь мэдээлэл хүргэж байсан.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцож, үүрэг гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатартай ярилцлаа.

Гэрэл зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон


-Төмөр замын бүтээн байгуулалтад Тээврийн цагдаагийн албанаас оролцсон анхны алба хаагчид  ямар үүрэг оролцоотой ажилласан талаар яриагаа эхлэе?

-Монгол Улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо баяртай байдаг. Дуудлага бүхэн хариуцлагатай манай албанд томилолт бүхэн адилгүй байдаг. Тээврийн цагдаагийн албанаас хоёр алба хаагч 2020 оны гуравдугаар сард томилогдон ажилласан. Энэ удаагийн томилолт багагүй урт хугацаа байсан ч завгүй ажил өрнөсөөр нэг л мэдэхэд дараагийн алба хаагчид ажлаа хүлээлгэн өгөх хугацаа болсон байсан. Энэ бүтээн байгуулалтын ажилд маш олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр манай цагдаагийн байгууллагааас цагдаагийн хошууч Х.Амартүвшин бид хоёр томилогдон ажилласан. Энэ үед яг бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал талаас нь хяналт тавихад жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа байдалд давхар хяналт тавьж, зөрчлийн хуулиар шалгаж шийдвэрлэж ажилласан.

-Яг бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их  байдаг уу?

-Хөдөлгөөн бол тасрахгүй. Бид тээврийн цагдаагийн алба, жанжин штабын даргын тушаалаар шуурхай удирдлагын бүлэгт орж Дорноговийн Зүүнбаянгаас Өмнөговийн Цогтцэций хүртэлх 416 км төмөр замын бүтээн байгуулалтанд үүрэг гүйцэтгэсэн юм. Маш том бүтээн байгуулалтын ажил учраас 1000 гаруй тээврийн хэрэгсэл ажиллаж байсан. Ерөнхий гүйцэтгэгч болох Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлаганд 20 гаруй цэргийн анги, 52 аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон юм. Шуурхай удирдлагын харьяанд эхний ээлжинд 0-147км замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл болон жолооч нарын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авна гэхээсээ илүү бүтээн байгуулалтын ажилд туслаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс оролцсон гэсэн үг. Одоо дараагийн ээлжний алба хаагч нар очоод үүрэг гүйцэтгэж байгаа.

-ийтлэг ямар зөрчил дутагдал гарах уу?

-Бидний зүгээс бүх тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулах болон бүрэн бүтэн байдал дээр нь байнга хяналт тавина. Мөн малчид малаа хариулгагүй байлгаснаас замын хөдөлгөөнд саад учруулж, осол гаргахаас урьдчилан сэргийлж хяналт тавина. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дугуй хагарах тохиолдол их гардаг учраас замын хөдөлгөөнд их саад учруулна. 8 метрийн өргөнтэй зам дээр нэг  тээврийн хэрэгсэл  саатаж, зогсоход  дараагийн автомашинуудыг гүйцэд түрүүлж, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэл  гардаг. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газраас бидний ажиллах,  амьдрах  орчныг бүрэн хангаж ажилласан учраас олон сарын томилолтод хууль дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэхэд ямар нэг хэцүү, хатуу асуудал гарсангүй. Хувийн 19 байгууллага, Зэвсэгт хүчний анги, салбарууд гээд аж ахуй нэгж дор хаяж 70-80 тээврийн хэрэгсэлтэй  ажилладаг юм.

-Таны хувьд цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байна. Анх Чингэлтэй дүүргийн замын цагдаагаар дэд ахлагч цолтой томилогдож байсан. 2012 онд буюу 10 жилийн дараа офицер болж, одоо ахмад цолтой ажиллаж байна. Миний эхнэр төрийн байгууллагад ажилладаг. Бид хоёр хүүхэдтэй. Энэ бүтээн байгуулалт бол Монгол хүний гараар бүтээж байгаа төмөр зам гэдгээр нь бусдын нэгэн адил баярлаж, бахархаж, энэ ажилд цагдаагийн алба хаагчийн хувьд үүрэг гүйцэтгэсэндээ маш их баярлаж байна. Анхны хүнээр томилогдож итгэл найдварыг нь аваад 40 градусын халуунд ядарч байсан ч, халуун байсан ч ажиллаад ирлээ. Энэ бол миний хувьд том боломж, үүрэг хариуцлага байсан. Анх очиход бол хээр тал, ганц нэг зэрлэг амьтан газар төмөр зам тавигдахыг нүдээр харна гэдэг бахархмаар сайхан юм билээ. Тэнд ажилласан инженер техникийн ажилтнууд, алба хаагч нар, цэргүүд гээд бүх л хүмүүсээр маш их бахархаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна
“Ээж нь хүүгээ их л санах юм даа”
Цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав: Хүний амь нас аварч “ Шударга журам” медаль хүртэж явлаа
Хоног хэдий олон ч холдуулж мартуулах нь үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • зочин (122.201.23.226)
    ЭХ ОРНЫ Бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулна гэдэг энэ насан туршдаа мартагдахгүй гавьяа, бахархал шүү
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    13 цаг 33 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    14 цаг 25 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    14 цаг 27 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    14 цаг 42 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    14 цаг 47 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    15 цаг 4 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    16 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    18 цаг 33 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    19 цаг 20 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    19 цаг 20 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    19 цаг 44 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    20 цаг 1 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    20 цаг 28 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    20 цаг 30 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    21 цаг 6 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    21 цаг 11 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    21 цаг 23 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    21 цаг 34 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    21 цаг 40 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК