Монгол Улсын ерөнхий прокурор Г.Оюунболд Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальныг олон нийтийн сүлжээгээр шүүмжиллээ хэмээн ОХУ-ын хэвлэлүүд онцолжээ.
Тодруулбал, Оросын “Взгляд” сонин, “Ореанда-Новости” агентлагийн сайтад Оросын сөрөг хүчний лидер А.Навальныг Монголын өндөр албан тушаалын түшмэл хатуу шүүмжилсэн тухай цуврал мэдээллүүд гарч эхэлсэн байна.
УЕПГ-т Хяналт шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунболд гэж ажилладаг. “Ганчулуун Оюунболд” гэсэн фэйсбүүк хаяг нь тухайн хувь хүний хуудас юм байна. Тэрбээр энэ хаягаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн үү, хэн нэгэн нэрийг нь ашигласан уу гэдгийг УЕПГ дотоодын хяналт шалгалтаараа тогтоох юм байна. Хамгийн гол нь Оросын хэвлэлүүд үүнийг өлгөн авч Монгол Улсын ерөнхий прокурорын байр суурь мэтээр мэдээлж байгаа нь үндэслэлгүй юм гэдгийг УЕПГ-аас мэдэгдээд байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)