Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар /Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлосон боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан давхцсан тул Г.Сүхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлжээ.
Шүүх хүсэлтийг хүлээн авч, уг шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлууллаа.
Сэтгэгдэл (1)