Авлигатай тэмцэх газар энэ сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 58 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт 108 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 277 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 219 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.