Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн билээ.
Хуулийн төсөлд соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор мерчандайзын гэрээний зохицуулалтыг тусгаж өгчээ. Мөн Соёлын агентын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, соёлын үйл ажиллагаан дэх хязгаарлалт, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хариуцлагын асуудлыг тус тус тусгасан байна. Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа Соёлын өвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж.
Ташрамд, Монгол Улс соёлын эд зүйлийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх асуудлыг олон улсын эрхзүйн хүрээнд зохицуулах конвенцод нэгдэхээр болжээ.
У.Тэргэл