УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал болж байна. Түүнийг ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт буруутган, 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.
Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.