УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Түүнийг ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт буруутган, 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.
Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч шүүх бүрэлдэхүүн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Б.Баатар