Тагнуулын ерөнхий газар дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүх хурал хоёрдахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Б.Хурц нарт ногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр болсон байна. Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тагнуулын ерөнхий газар дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын зургаан хүнийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болоод байсан юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)