Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Сүхболд /ШШГБ-ын ажилтнууд/ нарын 5 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан товлогджээ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг /Хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 13:30 цагт болох аж.
Б.Баатар