АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 191.782.885 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн иргэн А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар иргэн А-д 7 жил, иргэн Б-д 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.
Сэтгэгдэл (2)