АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн 283 иргэнээс 191.782.885 төгрөгийг залилсан А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчдийг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар иргэн А-д долоон жил, иргэн Б-д таван жилийн хорих ял тус тус ногдуулсан байна.
Сэтгэгдэл (3)