“Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал өмнө нь нэг удаа хойшилсон бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэх юм.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх зургаан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байдаг. Тус хуралд хохирогчоор иргэн Д.Халиунаа оролцох бөгөөд түүний гомдлоор уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлсэн билээ.