С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 12-нд болохоор товлогджээ.
Ерөнхий сайд асан С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Оюутолгой төсөл"-ийн хүрээнд Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Б.Баатар