Дуучин Э.Оюумааг нэр бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнуудад таван сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт буруутаад байгаа юм.
Тухайлбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Р.Энхтайван, тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарт хахууль өгснийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан юм. Харин түүний гэм буруугийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 19-ний 09.00 цагт болохоор товложээ.
У.Тэргэл