Хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэд дүрэм журмаа мөрдөхгүйгээс албаныханд ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Өчигдрийн хувьд гэхэд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 жолоочийг илрүүлж, автомашиныг нь журамласан байна. Мөн энэ өдөр 249 дуудлага Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн ба дийлэнх нь осол, гэмтлийнх байжээ. Мөн автомашины дугаарын хязгаарлалт хуваарийн дагуу үйлчилж байгаа ба өнөөдрийн байдлаар 4,9 дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй.