Энэ сарын 13-ны шөнийн 01.00 цагт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан "И", "Х", "Т" нарын бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэнэ.