Арваннэгдүгээр сарын 30 буюу өнөөдөр сар бүтэн хиртэнэ. Мөн шинийн 15-ны дүйчин өдөр тохиож байна. Монголын цагаар сарны хиртэлт 15.32 цагт эхэлж, хамгийн хүчтэй оргил үе нь 17.42 цагт, харин 19.53 цагт дуусна.
Энэхүү сарны хиртэлт нь сард тохиодог гурван гол дүйчин өдрийн нэгэнд таарч буй тул буян номын сайн үйлст шамдаарай.