Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 29-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 10308 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 7 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь өнгөрсөн 24 цагаас 17-гоор цөөн тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд 9 голомт байна.
Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн ба энэ хоёр хүн ойрын хавтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.
Улсын хэмжээнд 791 тохиолдол батлагдсанаас 354 хүн эдгэрсэн. Дотоод халдвар 348 тохиолдол боллоо. Архангай аймгийн халдвартай хоёр иргэний хавьтал 200 гаруй хүнийг тусгаарласнаас одоогоор 120 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй" гэв.
Б.Баатар