Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусний хоёр шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Дээрх тохиолдолууд нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал учир тусгаарлалтад байсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Улаанбаатар хотын голомтын халдварын тохиолдол 77 болсон бөгөөд нийслэлийн долоон дүүргийн 26 хороонд өвчлөл бүртгэгдээд байгаа юм.
Тодотговол, Баянгол дүүрэгт 21, Сонгинохайрхан дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 7, Багануур дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдээд байна.
Б.Баатар