Өнөөдөр шмнэ долоон хүнээс халдвар илэрч улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 791 болоод байна. Үүнээс 348 нь дотоодод тархсан халдвар бөгөөд долоон аймаг, нийслэлийн долоон дүүрэг халдвар тархаад буй.
Улсын хэмжээнд халдварын 9 голомт байна. Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн ба энэ хоёр хүн ойрын хавтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрчээ.
Харин Архангай аймгийн халдвартай хоёр иргэний хавьтал 200 гаруй хүнийг тусгаарласнаас одоогоор 120 хүний шинжилгээ хийжээ. Ойрын болон дам хавьталд хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
А.Сүх