ХӨСҮТ-өөс коронавирусний батлагдсан тохиолдолд илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгээр тодорхойлжээ. Тухайлбал, нийт өвчтөний 21 хувьд нь хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Мөн нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх шинж тэмдэг 9-12 хувь, жихүүдэс хүрэх, амт үнэр мэдрэхгүй болох 4-7 хувь, нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах, хамар хоолой хуурайших, ядрах шинж тэмдэг 1-2 хувьд нь илэрч байсан байна.
Харин насны хувьд 2-90 насны хүмүүс өвчилжээ. Дундаж нас нь 33,2 байна. Халдвар авсан 0-15 настай 75 хүүхэд байгаагийн 0-9 насны 38 хүүхэд байгаа аж. Мөн нэг настай 2 хүүхэд, хоёр настай 3 хүүхэд байна. Түүнчлэн 70-аас дээш насны ес, 80, 81 настай гурав, 90 настай нэг коронавирусээр өвчилсөн байна.
Б.Бат